Жүжигчин Батаагийн "андуу" хоч
2013/06/13
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөрийг бид уран бүтээлээр нь хэдийнэ андахгүй. “Мөн үү?”, ”Тийм үү?” гэсэн үгийг бидний дунд “брэнд” болтол дэлгэрүүлсэн түүнийг “Банш Батаа” ,”Бондгор Батаа” хэмээн нэрийдэх нь их.
Хүн бүрт л нэрийг дагах хоч бий. Өөрөөр хэлбэл хүний хоч тухайн эзнээ бусдаас ялгаж, онцгойлж байдаг.
Харин түүнд “Банш” хочийг нь бүтээсэн дүр нь өгсөн байна. “Х ТҮЦ” хамтлагт байхдаа нэгэн цагаан сарын хошин хөтөлбөрөөр жүжигчин Нарансолонготой эхнэр нөхөр болж, гэртээ банш хийж “мянган нэрийн барааны дэлгүүрт” зардаг тэр дүрээсээ хойш энэ хочийг авчээ. Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ олонд дуудуулах нь нэр төрийн хэрэг. Энэ ч утгаараа жүжигчин маань “банш” хэмээн дуудуулахдаа эмзэглэдэггүй гэдгээ хэлсэн билээ.
Харин түүний багын хочийг тэр бүх хүмүүс мэдэхгүй байх. “Банш” хочит Батааг бага байхад нь огт өөрөөр хочилдог байж. Бага насны “Андуу” хэмээх хочоо “Банш”-аар сольсон жүжигчин маань яагаад андуу хочтой байсан учраа одоог хүртэл олоогүй байна. Учир нь “Андуу” гэдэг нь дээр үеийн төмөр бүслүүртэй модон сав гэнэ.
Чухам юуны учир “андуу” хэмээх хочийг зүүсэн юм бол?
Б.Хорлоо
Зочин · 2013/06/19
өөрөө ч мэдэхгүй , энэ хоч нь бүр багийнх нь хоч , багадаа их мариатай хүүхэд байсан тэгээд л гэрийнхэн нь ингэж хочилдог байлаа
Зочин · 2013/06/17
hoorhon huuhed
Зочин · 2013/06/15
uch gj hochilsnch bataag vzegchdn mash ih demjij,hvndetgd.
Зочин · 2013/06/14
Зочин · 2013/06/14
Hi
Иргэн · 2013/06/14
Жүжигчин Батаа чинь уг нь Өвөрхангай аймгийн Арвайхээрийнх.. Миний мэдэхийн андууд нь төвөнх гэж хочилдог байсан.