14 настайдаа Монголын загварын ертөнцөд орж ирсэн “Catwalk" хамтлагийн дуучин, загвар өмсөгч О.Пүрэвдулам 2013 оны Гоёл наадмын топ моделиор өргөмжлөгдөн хамгийн отгон топ болоод байгаа билээ.

Тэрбээр Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэж байжээ. Мөн “Asian super model” тэмцээнээс “International Freindship Face model” хэмээх шагналыг хүртсэн. Үүнээс гадна “Miss Mongolia-2005" тэмцээний “Best model”, “Miss sharp-2007" тэмцээний шагналт байр шалгарч байжээ.


Найман жил загварын ертөнцөд хүч үзсэн тэрбээр гэнэт урлагийн салбар луу орсон. Загварын бүсгүйчүүлээс бүрдсэн “Catwalk" хамтлаг байгуулсан бөгөөд анхны уран бүтээл нь “Би чам руу”. Гэхдээ тэрбээр багадаа дуучин болохыг мөрөөддөг байжээ.


Тэрбээр нэг хэсэг “Эко” констракшны Нямдаваатай нэр холбогдож явжээ. Харин өөрөө энэ мэдээллээ үгүйсгэдэг бөгөөд “би гурван жил найз залуугүй явлаа” хэмээн хэлж байсан удаатай. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай нэр холбогдож, шар хэвлэлүүд энэ талаар мэдээллэж байсан.


Отгон топ О.Пүрэвдулам "алтны магнат" Мянганбаяртай хайр, сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл гараад байгаа. Тэрээр "Гоёл 2013" наадмаар Топ модель болсон нь ч энэ эрхэмтэй холбоотой гэдэг. Топ модель Одгэрэл  "Мянгаатай холбогдсон хүүхнүүд топ болдог, ямар ч үнэ цэнэгүй наадам болсон" гэдгийг хэлж байсан нь батлагдав бололтой. Түүнчлэн Пүрэвдулам алтны магнат Мянганбаярын хүүхдийг тээж байгаа гэх яриа ч ихээр гарах болжээ.