Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын дааганы уралдаан Хүй долоон худагт боллоо.  
Энэ жилийн дааганы уралдаанд 237 даага гарааны зурхайгаас эргэсэн. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ.  Өмнөговь аймгийн  засаг дарга Б.Бадраагийн  халзан даага аман хүзүүдлээ.  

Айргийн  гуравт  А.Сүхбатын   даага хурдалсан   бөгөөд  айргийн  дөрөв, тавд хэний даага орсон нь тун удахгүй  тодорхой болох юм.  

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.  

А.Баярмаа