Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд түрүүллээ
2015/07/12
Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон морины уралдаанд 264 хүлэг бүртгүүлж гараанаас гарсан.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд, айргийн гуравт ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн хээр, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын хээр үрээ морь тус тус хурдаллаа.