Амиа хорлохыг завдсан хүнийг аварлаа
2015/07/12
Өчигдөр согтуу эмэгтэй амиа хорлохыг завдсан бөгөөд түүнийг ОБЕГ-ын алба хаагчид аварсан байна. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Таван шарын 1 дүгээр байрны 3 дугаар давхрын тагт дээр хүн гарсан унах гээд байна гэсэн дуудлага 2015.07.11-ний өдрийн 10:08 цагт ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн А (36 настай, эмэгтэй) согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тагт дээр гарсан байсныг эсэн мэнд буулгасан байна.