Баяр наадмын өдрүүдээд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа эргэж гэртээ ирээгүй тул харсан хүн холбоо барина уу” гэх мэдээлэл, сураггүй болсон охины зурагтай цахим орчинд нийтлэгдэж байв. 

Санаа зовон шейрлэсэн олон цахим хэрэглэгч байхын зэрэгцээ найз нөхөдтэйгээ хамт байгаа байх зэргээр таамаглан сэтгэгдэл үлдээсэн нь олон байсан юм. 

Тэгвэл сураггүй болсон охиныхоо талаар 17-ны өдөр буюу холбоо тасарснаас дөрөв хоногийн дараа галт тэргэнд дайруулан амиа алдсан цогцсыг нь моргоос олжээ. 

Тухайн үед охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, тусламж хүссэн боловч 72 цагийн дараагаас хайж эхэлнэ, тэр хугацаанд эргээд ирж магадгүй гэсэн хариулт өгсөнд гомдолтой байгаа талаар талийгаач охины аав хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 
Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас амиа хорлосон хэрэг тул хаах тухай ар гэрийнхэнд нь ярьсан байна. 

Охины цогцос 14-ны өдөр морогт хүргэгдсэн, төмөр замын цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн байтал цагдаагийн байгууллага 17-нд ар гэрийнхэнд нь мэдээлсэнд гомдолтой байгаа аж. 

Ц.Анх