Мөс шиг хүйтэн болсон нөхөртэйгөө яаж харьцахаа мэдэхгүй байна
2015/07/27
Сайн байна уу? Миний захидлыг нийтлэхдээ нэрийг маань нууцалж өгөөрэй гэж хүсмээр байна.
Би нөхөртэйгээ жил гаран үерхэж байгаад нэг гэрт орсон юм. Дундаасаа хоёр охин, хоёр хүүтэй болсон. Амьдрахын эрхээр нөхөр гадагшаа явж, би энд хүүхдүүдээ хараад үлдсэн юм. Тусдаа 5 жил амьдарсан. Нөхөо хэдийгээр өөр хүнтэй суулгүй бидэндээ эргэж ирсэн ч гэсэн мөс шиг хүйтэн, хайр халамж гэдэг зүйлээс хөндийрчихжээ. Орондоо хүртэл өөрийгөө болгочихоод унтаад өгнө. Үг үйлдэл бүр нь нэг л хөндий, айлд байгаа юм шиг хүйтэн. Дээрээс нь хүүхдүүд шуугилдахаар загнаад зоддог боллоо. Намайг хүртэл чи зүгээр сууж байгаад л мөнгөөр тоглосон гээд л үглээд загнаад байх юм.
Уг нь нөхрийг байхгүй таван жилд би гар урлалаар сурч шүр сувдаар юм хийж, эсгийгээр тавчик хийж, дээл тэрлэг оёж зардаг байсан. Тэгэхгүй бол нөхрийн явуулсан мөнгө хаанаа ч хүрдэггүй байсан. Эргэж ирэхэд нь арай гэж амьдралаа босгож байхад намайг өөрөөс нь мөнгө нуусан гээд хэлэх хэлэхгүйгээр аашлах юмаа.
Ингээд байгаа хүнтэй яаж харьцах ёстой вэ? Тусдаа амьдраад хатуужиж өөр болсныг мэдэж байгаа ч, яаж хуучин шиг нь болгохоо мэдэхгүй байна. Надад туслаарай.
Зочин · 2015/07/28
yaay hesuu asuudal bna da tes gd helchii da. magad naad hun chin uuruu ywbal ter l bz tiime.
Зочин · 2015/07/28
Хийх ажилтай амьжиргааны орлоготой 5 жил биеийнхээ хүчээр санаа зовох зүйлгүй хүний нутагт ажиллаж амьдраад ирсэн залуус энд ирээд явуулсан мөнгө нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгааг ойлгоогүй, ирэхээс нь өмнө төсөөлснөөс илүү өөр орчин нийгэм хүлээж авч байгаад бухимдаж байгаа биз дээ. Энд ажиллааад ажиллаад авсан мөнгө нь амьжиргаанд нь хүрэхгүй Тэр бүр ажиллах ажил олдохгүй новшийн Ардчилсан нам ийм болгосон. Ард иргэдийн нэр барьсан луйварчид
Зочин · 2015/07/28
pjazda durgui hurchihlee ene muu 76 gishuun nertei sugnuuded hunii amidralaar togolchih umdaa tor zasag gej baidag bol zaluu humuusiig ger bultei humuusiig ger buleer ni javuulaachee jadaj jiliin daraa araas ni ger buliin javuulah arga hemjee avah heregtei shuu dee uls ornii tusgaar togtnoltoi holbootoi shuu 76 novshoo
zochin · 2015/07/27
Hunii amidarlaa gej ih l hatuujil tesver tevcheer heregtei boloh bh daa mungu bodsoor bgad hajuudaa yu bgag medher baichihaj de chamd mash ih tevchij l bol
Зочин · 2015/07/27
Gantsaaraa duraaraa baisaar bgaad iim bolchdog yum shig bgaan. Ayandaa dasaad ireheeree ta naraas unench hun bhgui bolno bas holdoj chadahgui uguildeg bolnoo. Heseg hugatsaand tevcheed baisan ni deeree. Yaran muudaltsah, salj niileh tuhai bodoh hereggui shuu. Huuhduuded aav ni heregtei.
adil zvils · 2015/07/27
er ni gadagshaa ywsn xvmvs tm boldg um shig bgan xvv oxin 2 toi 6n jil ywad irsen yaag l bs tm bolod irsen chi mongor uy xiisin geel bs bus ed mongoni xervvl xondii xviten xaritsaa ix gertei togtoxgvi shaal oor xvn bolol irsen gexde gadaad yaj zvger bxu oor xvntei bsn l gj vnene xelj bsn ix l xvleetstei tewcheertei xvleetystei bx xergteide bs sn batalgatai vzdeg xardg zasdg xvneer xasal xiilgex xergtei en orchin noxtsol oor bs ajilgvi anx ireed yag iim boldin baile xvmvs naadax chine mongoni tolo ywad bvvr tng bolod irsen bna geel bdiin shaal oor shaal xondii xvn irsen bdg tesex xergtei shvv xvleetstei bai sn xvn dr ochij argaluul