“Монгол Улсын иргэдийн хувьд албадан хөдөлмөр эрхлэлт, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал маш хүнд хэмжээнд яригддаг орон” хэмээн АНУ-ын Төрийн департмент “Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх” тайлангийн үеэр мэдээллээ. Тодруулбал, монгол эмэгтэйчүүд, хүүхдүүд албадан хөдөлмөр эрхэлж, эмэгтэйчүүд нь гадаадад биеэ үнэлэх явдал маш ихээр нэмэгдэж буй орнуудыг тэргүүлж байгаа гэнэ.

Манай улсын охид, хүүхнүүд гол төлөв Хятад, Хонконг, Малайз, Индонез улсуудад биеэ үнэлэх явдал ихэссэн гэв. Харин манай улсын эрчүүд Турк, Казахстан, Арабын Нэгдсэн Эмират болон Чех улсуудад хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэжээ. Дээрх тайланд дурдсанаар гадаадад цагаачлах болсон Монголын охид, эмэгтэйчүүд Швед улсад секс гэмт хэрэгт өртөх явдал үлэмж нэмэгдсэн гэсэн байна. Мөн Өмнөд Солонгосын эрчүүдтэй арилжааны гэрлэлт хийх хүсэлтэй хүүхнүүд их байдгаас хятад хүмүүс уг зуучлалын гэрээг хийж, дараа нь хүчээр биеийг нь үнэлүүлэх явдал хавтгайрсан гэв. Эдгээр охидын эцэг, эхийг иймэрхүү төрлийн гэрээнд гарын үсэг зуруулахдаа уран нугаралт, бүжгийн чиглэлээр гадаад руу гаргаж буй хэмээн хуурдаг байна. Ийм шугамаар гарсан охид, хүүхнүүд албадан бэлгийн мөлжлөгөөс зугтахын эрхэнд Хонконг, Энэтхэг, Сингапур, Турк улсуудад гуйлга гуйхаас өөр аргагүй байдлаар амьдрах явдал олширчээ. Өнгөрсөн таван жилийн хугацааны тайланд өгүүлснээр 2014 онд эх орондоо ирсэн охид, бүсгүйчүүдийн ихэнх нь БНХАУ-д бэлгийн мөлжлөгт өртөж байсан болохыг харуулж байна. Ийм шугамаар ажиллаж байсан эмэгтэйчүүд эх нутагтаа очсоны дараа массажны газар, зочид буудал, баар, караоке клубт сексийн гэмт хэргийг үйлдэх явдал нэлээд байдаг аж. Бэлгийн мөлжлөгөөр гадаадад аваачих бүсгүйчүүдийг нийгмийн сүлжээ ашиглан онлайн ажлын байраар залилахын сацуу мөн гадаад хэлний хөтөлбөрүүдийг ашиглан хил давуулах тохиолдол хэрээс хэтэрчээ. Монгол дахь ТББ-уудын мэдээ, тайланд өгүүлснээр ийм замаар хилийн чанадад гарсан бүсгүйчүүдийн дийлэнх нь хөдөө орон нутгаас ирсэн боловсрол тааруу охид байдаг аж. Япон жуулчид хүүхдүүдийг секс гэмт хэрэгт уруу татаж байна

Үүний өмнөх тайланд Японы иргэд жуулчин нэрээр Монгол Улсад нэвтэрч улмаар гудамжинд гуйлга гуйж, хулгай хийн, хүнд хөдөлмөр эрхэлж буй гудамжны гэх тодотголтой хүүхдүүдийг хууран мэхлэх замаар эх орондоо аваачих явдал ихэссэн гэжээ. Тэд хүүхдүүдийг секс гэмт хэрэгт уруу татаж, бичлэг хийн, бэлгийн мөлжлөгт тулгах замаар ашиг хүртдэг гэнэ. Гадны цагаачид буурсан ч ... Хэдийгээр Монгол Улсын Гадаадын иргэн харъяат газрын мэдээлснээр бичиг баримтгүй харийн ажилчдын тоо эрс буурсан гэж тэмдэглэх боловч гадны ажилчдын хяналтгүй хил давах явдал санаа зовоосон асуудал хэвээр байна. Тус улсад гэрээт ажилчид: Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуур, ан агнуур, үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар үйлчилгээ, уул уурхай гэх мэт салбарт хөдөлмөр эрхлэхээр ирдэг ба тэд мянга мянгаараа орж ирснээр гэмт хэрэгт өртөмтгий болж эхэлнэ. Хойд Солонгосын ажилчид чөлөөтэй байдал, хангалттай ил тод мэдээллийн давуу талыг нь бодож Монголд хамгийн бага цалинтай ажиллах сонирхол ихтэй.

Тэгвэл олон арван жил Монголд ажиллаж буй хятад барилгачид эцэстээ цалингаа авч чаддаггүй болсон хэмээн гомдоллох болжээ. Энэ нь Монголд дотоодын авлига маш их газар авч байгаагаас улс орны дотоодын үйл ажиллагаа, барилгын салбарыг доройтуулахад нөлөөлж байна. Тэд гадны ажилчдын цалинг хувьдаа ашиглах, зувчуулах байдлаар үрэн таран хийдэг гэнэ. Хүний эрхийг ноцтой зөрчигч Монгол Улс Хэдийгээр 2014 онд Засгийн газар гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталсан ч энэ нь хүн худалдаалах гэмт хэргийн гаралтыг зогсоож хүчрэхгүй байгаа. Гэхдээ хуулийн хэрэгжилт тааруу боловч 2014 онд хүний наймааны хэрэгт холбогдсон нэгэн этгээдийг ялласан явдал нь тус улсад гэрч, хохирогчийг хамгаалах ажлын хүрээнд хийгдсэн том дэвшил билээ.

Т.Бат

Эх сурвалж http://www.akipress.com/ 

Мэдээний эх сурвалж: http://time.mn/65661