​Mанай улс ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ. Олборлож ашиглах юу л байна тэр бүгдийг тээвэрлээд л зөөнө. Хөгжлийн төлөө биш хөрөнгийн төлөө  байгаа мэт.

Сүүлийн үед уран болон ховор элементийн ордуудыг ашиглах асуудал сөхөгдөж байгаа. Үүний нэг Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутагт оршихХалзанбүргэдтэй”-н орд юм. Гэтэл асуудал гарч ирэв. Цөмийн энергийн газраасХалзанбүргэдэй”-н хайгуул хийж буй талбайд шинжилгээ хийжээ. Уг шинжилгээндшинжилгээнд авсан керн болон хөрсний сорьцуудад ураны хувийн идэвх харьцангуй их байгаа тул цаашид цацрагийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалыг хангаж, ажилчид болон хүн амыг цацрагийн аливаа үндэслэлгүй шаардлагад өртүүлэхгүй байхад анхаарч ажиллах шаардлагатайгэж заажээ. Энэ аюултай шүү л гэсэн утгыг тээж байгаа юм. Энэ тухайАлтай бидний шүтээнТББ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

 

 

-“Халзанбүргэдэй”-н ордын асуудал өнөөдрийн байдлаар ямар түв­шинд байгаа бэ?

-Харин ордыг ашиглах нь буруу. “Халзанбүргэдэй”-н орд газрыг ашиглуулахгүй байх талаар бүс нутгийн иргэд нэгдэж байгаа. Мянгад сумын иргэд 100 хувь эсэргүүцэж байна. Энэ ордны асуудал зөвхөн ховд¬чуу­дынх биш. Бүх Монголын асуу¬дал. Цаашлаад дэлхийн цэнгэг усны нөөцөд хамаарагдах юм. Энэ орд газар Ховд голоос 10 км, Хар усан нуураас 15 км, Мянгад сумаас 12 км зайд оршиж байдаг. Гэтэл ураны идэвх бүх тал руугаа нөлөөлж болно. “Хал¬занбүргэдэй”-н орд газартМонголиан нэйшнл рийр ийрт корпкомпани хайгуулын ажил хийж байнаДээрх компанийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд зөрчил илэрсэн. Гэсэн хэдий чМонголиан нэйшнл рийр ийрт корпкомпани үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

-Ордыг ашиглахгүй гэхээр асуудал бас л бий ?

-“Халзанбүргэдэй”-н орд газ­рыг ашиглуулахгүй. Бо­ломж ч байхгүй. Дэлхий нийт ховор эле¬мен­тийн асар их шаардлагатай байгаа нь үнэн. Үнэтэй, ашигтай нь ч үнэн. Саяхан  Хятад улс ховор элементийн 400 гаруй ордынхоо тал хувийн зог­соож хаасан. Учир нь ховор элементийг олборлож дуусаад нөхөн сэргээлт хийхэд олсон орлогоосоо 100 дахин илүү зарлага гаргахад хүрнэ гэсэн шийдвэрээс болсон. Гэтэл дэлхий нийтэд ховор элементийн хэрэгцээ буурахгүй. Улам өссөөр байгаа. Тэгэхээр хэрэгцээг хаа­наас нөхөх вэ гэдэг асуудал том гүрнүүдэд гарч ирсэн. Тэд хөгжил буурай жижиг орнуудад асуудлыг шийдвэрлэх гарц олсон. Энэ нь жижиг улсуудын ашиг боддог сул талыг ашиглаж байгаа юм. Үүний нэг адил манай улс ховор элементийн эрэлд хатсан томоохон гүрнүүдийн бай болж байна. Тэд ухаад авдгаа аваад яваад өгнө. Бид ухаж малтсан газартай л үлдэнэ. Нөхөн сэргээлт хийх гэхээр өндөр мөнгөн дүнтэй учирна. Засгийн газар олсноосоо ихийг буцааж гаргана гэдэг юу л бол. Эцэс сүүлд нь бүхэл бүтэн нэг орон нутаг химийн бодист хордож л хоцорно. Манай улс ховор элементийг олборлох хэмжээнд хүрээгүй. Энгийн нүдээр л харахад шүү дээ. Тэгэхээр гадны аль нэг компанитай хамтарч таарна. Тэд манай газар шороог хайрлахгүй.

-“Монголиан нэйшнл рийр ийрт корпкомпани энэ асуу¬далд хэрхэн хандаж байна вэ?

-Саяхан тус компанийнхан  аймгийн ЗДТГ болон бусад мэр­гэжлийн бай­гуул¬лагуудтай хамтарсан зөвлөгөөн хийсэн. Үүнээс тодорхой шийдвэр гараа­гүйАймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт  “Халзанбүргэдэй”-н орд газрын хайгуул ашиглалтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэм­жинэгэж заасан. Уг заалтыг өөрчлөхийг хүссэн шаардах бичиг хүргүүлсэн. Ард түмэн, иргэдээ огт бодохгүй байгаа.

-Засгийн газрын оролцоо байна уу?

-Тодорхой харагдахгүй байна. “Халзанбүргэдэйорд газрыг стратегийн орд газарт багтаах асуудал яригдсан. Үүнийг манайАлтай бидний шүтээнТББ болон орон нутаг эсэргүүцэж байгаа. Цөмийн энергийн газраас шинжилгээ хийсэн. Шинжилгээнд ураны нөлөө байна гэсэн заалт байсан.

-”Халзанбүргэдэй”-н ор¬дын хайгуулын үйл ажил¬лагаанаас болж орон нутгийн иргэд болон малд нөлөөлсөн гэх юм?

-Нөлөөлж байна гэж үзэж байгаа. Урд өмнө нь тохиож байгаагүй ургийн гажиг дөрвөн удаа тохиолдсон. Энэ тохиолдлууд нь хайгуулын өрөмдлөг эхэлсэн цаг хугацаанаас хойш   болсон. Ховор элементүүдийг дагаад ураныг нэг төрөл дагалдаж байдаг. Түүнийг олборлохгүй тэр газарт нь хаяна гэсэн үг.

-Ургийн гажигтай тохиолдол гэхээр тодруулбал?

-Хайгуулын өрөмдлөг 2010 онд эхэлсэн. Түүнээс хойш  хүүхэд ургийн гажигтай төрсөн. Тухайлбал, 2011 оны сүүлд нэг, 2012 онд хоёр, энэ онд нэг. Хос бэлэг эрхтэнтэй, уруулгүй хүүхэд төрлөө. Төрсний дараа нэгээс хоёр хоноод л нас барсан.

-ҮүнийгХалзан­бүр­гэдэй”-н орд газрын хай­гуу­лын ажлаас болсон гэж үзэж байгаа юу?

-Тийм. Өөр хамаараад байх зүйл байхгүй шүү дээ.

-Энэ байдал цаашид дав­тагдах болов уу?

-Зөвхөн хайгуулын өрөмдлөг хийх үед цацрагын аюул нөлөөлж эхэлж байна. Тэгэхээр олборлоод эхэлбэл илүү их аюул дагуулна гэсэн үг. Ямар ч үсрэнгүй технилоги ашигласан ч  аюултай байх нь ойлгомжтой. Сумын эмч нар хорт хавдрын хэмжээ их нэмэгдсэн гэж мэдэгдэл хийсэн.

 

 

“NT” © Г.ЗОЛБОО