Өршөөлийг хоригдлууд хоног тоолон хүлээж сууна
2015/08/07
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай дэгээр хэлэлцэж батална.
Өршөөлийн хуулийг батлахын гол ач холбогдол нь манай хуулийн системийн буруу зүй тогтлоос шалтгаалаад хилсээр хэлмэгдэж ял эдэлж байгаа, багахан хэмжээний хохирол учруулсан ч шоронжуулах бодлогын золиос болсон хүмүүстэрх чөлөөг нь эргүүлэн бэлэглэх явдал юм. Мөн үүний зэрэгцээгээр шоронгуудад өдөрт улсын төсвөөс өчнөөн саяар цацагдаж байдаг зарлага ч дагаад хэмнэгдэх сайн тал байдаг.
Үүнтэй холбогдуулан Өршөөлийн хуульд хэчнээн хүн хамрагдахаар цаг мөч тоолон хүлээж суугааг сонирхлоо. 1991, 1996. 2000, 2006, 2009 онуудад Өршөөлийн тухай хууль батлан таргаж, тодорхой тооны хүмүүсийг ялаас хэлтрүүлж байсан түүх бий. Мөн мөрдөн байцаалт, прокурорын шатанд байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хамгийн сүүлд буюу 2009 оны Өршөөлийн хуулиар л гэхэд гурван мянга гаруй хоригдол төрийн өршөөлийг авч, эрх чөлөөтэй болсон байна.
Энэ удаагийн өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийн эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгасан байгаа юм. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр, зарим хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах эрүүгийн хэргийг бас тус тус хэрэгсэхгүй болгох аж.
Мөн энэ хуулиар 2000-3000 хүн хамрагдаж эрх чөлөөтэй болох магадлалтай гэнэ. УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өршөөлийн тухай хуулийг дэмжиж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн ч Монгол Улын иргэд учраас төр нь иргэддээ өршөөл үзүүлэх нь зүйтэй. Монгол Улсад 6000- 7000 хүн ял эдэлж байна. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулж байгаа учраас энэ олон хүний талд нь ч гэсэн өршөөл үзүүлэх нь зүйн хэрэг. Хоригдож байгаа хүмүүс бүгд суллагдахгүй нь мэдээж" гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Эрүүгийн өршөөлийн тухай хууль жил гаруй яригдаж байна. Энэ хуулийг манай намын бүлэг дэмжиж байгаа. Ингэхдээ анх удаа гэмт хэрэг хийсэн, санамсар болгоомжгүйгээсээ хэрэгт холбогдсон, хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүд илүү хамрагдах хууль гараасай гэж хүсч байгаа. Хэдэн хоригдол энэхүү хуульд хамрагдах талаар нарийн мэдээлэл гараагүй байна. Урьдчилсан байдлаар Монгол Улсын хэмжээнд ял эдэлж буй 7000 гаруй хоригдлоос 2000 гаруй хоригдол Өршөөлийн хуульд хамрагдана" гэсэн юм.
Харин ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407-р хорих ангийн дарга, хурандаа Б.Амардорж ярихдаа "Өршөөлийн хуулийг ялтнууд сүүлийн хоёр жилийн турш хүлээж байна. Хэлэлцэх шатандаа явж буй өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлтэй танилцахад манай ангийн нийт хоригдлын хоёр хуваасны нэг нь суллагдахаар юм билээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн манай ангид ял эдэлж буй 337 ялтны тавин хувь нь суллагдана гэсэн үг. Өмнө хэрэгжсэн өршөөлийн хуулиуд хүнд, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ялтнуудад үйлчилсэн байдаг. Онц хүнд гэмт хэрэг өршөөлийн хуульд хамрагддаггүй тал дээр энэ төрлийн хэрэг үйлдсэн ялтнууд гомдолтой хандах нь бий" гэсэн байна.
Тэгвэл нарийвчилсан тоо гараагүй байгаа ч УИХ-ын гишүүдийн ярьж буйгаар 2000 орчим, харин ШШГЕГ-ын нэг хорих ангийн ялтнуудын 50 хувь нь суллагдана гэж үзвэл Монгол Улс 7000 хоригдолтой гэвэл ойролцоогоор 3000-3500 хоригдол Өршөөлийн хуулийг хүлээн нүд цавчилгүй суугаа аж.
Тэр чинээгээрээ улсын төсвөөс гарч буй зарлага хэмнэгдэж Монгол улс шоронжуулах бодлогын золиос болсон иргэддээ эрх чөлөөг нь дахин бэлэглэх сайн талтай билээ.
Н.Умард
www.Bataar.mn
Зочин · 2015/08/08
Ylanguya avtiin osol bol genetiinh shde terneese bolj orson humuus ih l bu tm humuust uzuuleh l heregtei de
Зочин · 2015/08/08
aimaar yum be gadagshaa ybdag yum biluu
Зочин · 2015/08/08
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
᠄Д.Жүгдэрбарам · 2015/08/07
Овоо л доо,
Зочин · 2015/08/07
:like
erka · 2015/08/07
Hurshuugduh ni yahuu hamgiin gol ni itgel daah l heregtei shu de huleeh yahuu ard chin tom uureg hariutslaga itgel bga shu ahaarah geregtei
Зочин · 2015/08/07
Хоригдлууд тэр тусмаа шинэхэн орсон хэлмэгдсэн хөнгөвтөр хэрэг үйлдсэн хүмүүс үнэхээр өршөөлийн хууль батлагдахыг хүлээгээд хоног тоолж байгаа даа.