Тогтоол ус, карьерт 4 иргэн унаж нас баржээ
2015/08/10
Өнгөрсөн хоногуудад нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 10, техникийн болон ахуйн холбогдолтой осол 6 нийт 16 удаагийн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид гарч үүрэг гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тогтоол ус болон карьерт унасны улмаас дөрвөн иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал,
2015.08.07нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд Ундрах рек ХХК-ны бохир усны худагт иргэн Ш.Д /25 настай, эр/ унаж нас барсан байсныг нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай бүлэг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Алтансүхэд хүлээлгэн өгсөн.
2015.08.07нд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Тогтоол усанд /хуучин карьерт иргэн Ц.Б 32 нас, эр осолдсон байсныг нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай бүлэг эрэн хайх ажиллагааг явуулж 2015.08.08-ны өдрийн 09:10 цагт гүний шумбалт хийн 11:21 цагт 10 метрийн гүнээс цогцосыг гарган ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч дэслэгч Т.Тамирт хүлээлгэн өгсөн.
2015.08.08нд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд иргэн Б.М /15 нас, эр/ усанд осолдсон байсныг нийслэлийн Аврах ангийн эрэн хайх салбарын 5 албан хаагч, 1 автомашинтай бүлэг ажиллаж цогцосыг гарган дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Г.Наранболдод хүлээлгэн өгсөн.
2015.08.09нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Улиастайн гүүрнээс баруун урд Тогтоол усанд /хуучин карьер/ иргэн З.Л /17 нас, эм/ унаж нас барсан байсныг нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай бүлэг цогцосыг гарган дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч дэслэгч Д.Батдоржид хүлээлгэн өгсөн байна.
Тиймээс ААН-үүд болон иргэд анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.