"Дуншиж төрсөн" хүүхэд харах үйлчилгээ "төсөв дээрээ гацах вий"
2015/08/21
Манай улсад сургууль, цэцэрлэгийн байрны хүрэлцээ муугаас болж бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Үүнээс үүдэн эцэг, эхчүүд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр наймдугаар сарын дунд үеэс эхлэн цэцэрлэгийн үүд сахиж хэдэн хоногоор хонодог болоод олон жилийн нүүрийг үзэв.
Гэртээ хүүхдээ хараад ажилгүй суугаад байвал хоногийн хоолоо залгуулж чадахгүйд хүрдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Цаашлаад хүүхдийг гэртээ ганцааранг нь цоожилж ажилдаа явснаас болж хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тав хүртэлх насны хүүхдийн 8 хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог ба 10 хүртэл насны хүүхэд дүүгээ хардаг байна. Осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60,9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдлаар гэмтсэн байна.
Асран харах, хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхиж байна. 12-24 сартай хүүхдүүд (47.8 %, 118) түлэгдэлт өвчинд илүү эрсдэлтэй. Түлэгдсэн хүүхдүүдийн 84.2 хувь (208) нь гэртээ байж байхдаа түлэгджээ. Гэртээ химийн бодис болон галд түлэгдсэн 0-18 насны нийт хүүхдийн 44 хувь нь 4 хүртэл насны хүүхэд байгааг НҮБ-ын хүүхдийн осол, гэмтлийн судалгаанд ийнхүү бүртгэгджээ.
Тэгвэл дээрх байдлыг үндэслэн хүүхэд харах, ажлын байртай болох таатай мэдээг УИХ-ын эмэгтэй гишүүд гаргаж, хуулиа өргөн бариад нэлээдгүй хугацааг ардаа үдсэн. Одоогоос хоёр сарын өмнө "Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл" батлагдаж олон хүнийг баярлуулсан юм.
Уг хуулинд "Хүүхэд харах үйлчилгээг" 2-6 насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэлнэ. Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны Монгол Улсын иргэн байна.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх, хүүхэд харах үйлчилгээний нэг байранд 15-аас илүүгүй хүүхэд байхаар заажээ. Харин энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжих юм. Гэтэл одоогийн байдлаар "Хүүхэд харах үйлчилгээний төсөв батлагдаагүй байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хууль хэрэгжиж эхлэхэд хамгийн гол нь улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах шаардлагатай байгаа. Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэх үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны багцад хүүхэд харах үйлчилгээнд зориулан 50 тэрбум төгрөг шийдвэрлүүлэхээр парламентын эмэгтэй гишүүд ажиллаж байна. Төсөв нь батлагдчих юм бол он гармагц өвөл гэлтгүйгээр төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Тэр хүртэл Засгийн газар журмаа гаргаж, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэх юм. Журам боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ч хараахан батлагдаагүй байгаа гэсэн мэдээлэлтэй байна" хэмээв.
Хүүхэд харах төвийн хэрэгжих өдөр хэдий болоогүй байгаа ч эдийн засгийн энэ хүндрэлтэй үед төсөв нь батлагдаж чадахгүй гацах вий гэсэн болгоомж байгаа юм.
Х.Даваа
Зочин · 2015/08/21
АРД ИРГЭД ЭЭ ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. СҮХ БААТАР, БОДОО,ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛЧИХААД ТЭДИЙ БАЙГУУЛСАН М .А Н-ЫГ УСТГААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛААД ТЭДНИЙГ ӨӨР ХҮН АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ӨӨРСӨДДӨӨ ИТГҮҮЛЭН ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС,МОНГОЛ , ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО НИЙЛЭЭД Ч 30000 ХҮРЭХГҮЙ. ТИЙМ ЦУСТ АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙЖ МАГАЛГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА УУ? ӨНӨӨДӨР Ч УРЬД ӨМНӨХ ШИГ ЭЭ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙ Г ХОРДУУЛААД БУСДЫГ ГҮТГЭН ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙНА. 88583399