Долларын ханш буурч, "мах, ногооны үнэ өсөв"
2015/08/24
Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэг ам.долларын зарласан ханш 1992 төгрөгтэй тэнцэв. Харин арилжааны банкууд 1983-1989 төгрөгийн хооронд авч, 1995-1999 төгрөгөөр зарж байна.
Өнгөрөгч долоо хоногт 2000-т хүрсэн ч ийнхүү найман төгрөгөөр буурсан авшуутай. Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчээ. Тодруулбал, "Хүчит шонхор" захад хонины махны бөөний үнэ 4100-5200, жижиглэнгийн үнэ 4500-5700 төгрөг байгаа бол үхрийн мах 4500-6000, адууны мах 3000-5300 төгрөгийн ханштай байна.
Жил ирэх бүр махны нийлүүлэлт, иргэдийн худалдан авалт буурч байгаа гэж худалдагч нар учирлав. Сэрүүн өдөр махны үнэ өсөх хандлагатай байдаг гэнэ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүнгээр бол наймдугаар сарын 19-ны байдлаар махны үнэ: хонины ястай нэг килограмм мах дунджаар 6170 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7115 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр, үхрийн цул мах 5.3хувиар буюу 480 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10500 төгрөгийн үнэтэй байна.
Харин хонины ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 6.6 хувиар буюу 380 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.9 хувиар буюу 205 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000 төгрөгийн үнээр борлуулж буй.
Гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1180-1500 төгрөг, 1-р зэргийнх 990-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөг, нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурил 950-1100 төгрөгийн үнэтэй байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнээр зарагдаж байгаа бол “Оргил” супермаркетэд “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури” захуудад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалагдаж байв.
Төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.6 хувиар буюу 10 төгрөгөөр, монгол лууван 33.0 хувиар буюу 505 төгрөгөөр, хятад сонгино 14.6 хувиар буюу 185 төгрөгөөр тус тус өсчээ. Харин монгол манжин 0.7 хувиар буюу 15 төгрөгөөр, монгол байцаа 20.9 хувиар буюу 420 төгрөгөөр тус тус буурчээ.
Зочин · 2015/08/24
БУЗАР АЛУУРЧИН М.А.Н 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 5 ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАД,ОЮУТОЛГОЙГ ЗАРЖ МӨНГИЙГНЬ АВААД БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ЭХ ОРОНДОО БАЙГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД МАН-ЫН ЖИНХЭНЭ ХУМСАА НУУСАН ХУЛГАЙЧУУД НЬ ШОРОНД ОРОХООСОО АЙГААД ГАДААДАД НУУГДАН 3 САЯ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЖ БАЙНА. ТЭГЧИХЭЭД ИЧИХГҮЙ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР, А.Н-ЫГ МУУ ГЭЭД БАЙГАА. ЧИНГИС БА САМУУРАЙ БОНДЫГ ОЛЖ ИРЭЭГҮЙ БОЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. 88583399
Батхүү · 2015/08/24
За одоо 0-10 төгрөгний хэлбэлзэлийг нэг их рекламдах ч хэрэггүй биздээ