Их хотын хамгийн том шар айргийн баяр “MBC” зуны анхны цэнгээн наадмыг эхлүүлэн зохион байгуулагдаж, 6 сарын 21-ны Баасан гарагт хаалтаа хийн өндөрлөлөө. “Их Сөгнөөн” нэр нь брэнд болж өдгөө 14 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг шар айргийн баяр нэрээ өөрчлөн Mongolian Beer Celebration буюу MBC нэртэйгээр зохион явагдсан. Хотын төвд үндэсний хэв маяг бүхий асарт дэлхийн болоод дотоодынхоо брэндүүдийг нэг дороос амтлах боломжийг олгосон тус баярт 8 өдрийн туршид нийтдээ 10 000 гаруй хүн оролцжээ. Залуусын дуртай хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөж, их хотын залуус зуны өдрүүдийг дуутай хууртай, дуртай брэндүүдтэйгээ, бас мэдээж зохистой хэрэглээг эрхэмлэн өнгөрүүлсэн юм. Ингээд уг шар айргийн баяраас сурвалжилсан фото сурвалжлагыг хүргэж байна.