Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын зохицуулалт нь Улсын Их Хурлын нэг гишүүнд хамт /кабинет/-ын зарчмаар ажилладаг Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхийг олгосон бөгөөд энэ нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.

 

 Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх дунд суудлын хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр болно