УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг улс төрийн шоугаа бусдын нэр төр барьж хийж эхэлсэн талаарх таагүй мэдээлэл цацагдаж эхлэв. Тухайлбал, Японы анагаахын профессор Акира Сэнда УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өөрсдийн ажлыг нь улс төржүүлсэнд харамсаж байгаагаа өөрийн Facebook хаягаараа дамжуулан илэрхийлсэн байна. 

Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн турш жил бүр Монголд эмч нарын багтайгаа ирж, үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж байгаа аж. Түүний 30 хүний бүрэлдэхүүнтэй шүдний эмч нарын баг Дархан хотод өнгөрсөн сарын дундуур 1500 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийсэн байна. 

Гэвч УИХ-ын гишүүн С.Ганбаатар гадаадын эмч нарын сайн дурын ажлыг улс төржүүлж, өөрийн ивээл дор зохион байгуулагдаж буй ажил мэтээр олон нийтэд сурталчилсанд Акира Сэнда бухимдалтай байна лээ. Ирэх оны сонгуулийг угтаж С.Ганбаатар тойргийнхоо иргэдийн дунд нэр хүндээ өсгөхийн тулд ийнхүү бусдын ажлыг өөрийн мэтээр ойлголт төрүүлсэн ажээ. 

 

 

Эх сурвалж www.wikimon.mn