Н.Алтанхуягийн үг хэний уурыг дэврээв?
2015/09/04
Өнгөрсөн оны сүүлчээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Учир шалтгаан нь тухайн үедээ улс төрийн зорилготой байсан гэж яригдаад л өнгөрсөн.
Түүнээс хойш Ерөнхий сайд асан маань төдийлэн зарга заалхай ч хийгээгүй нь төр ёсоо хүндэтгэсэн байдалтай байсаар өдий хүрсэн. Харин шинэчлэлийн Засгийн газрын нэрийг сүрхий өндөлзүүлж байсан нэг явдал нь Засгийн газар ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад АТГ-ын хар саварт өртөж шоронд суусан Л.Гансүх нарын гэх хэрэг байлаа. Уг нь тэдний эрхэлж хийсэн “Нүүрс” хөтөлбөр бол ард олонд тустай сайн зүйл байсан гэдгийг жирийн иргэд ч хэлдэг. Хөтөлбөр хэрэгжсэнээр нэг машин нүүрсийг хоёр дахин бага үнээр иргэдэд олгох боломжийг бүрдүүлж өгсөн. Тэгснээр шинэчлэлийн Засгийн газрын мөнгөөр биш сэтгэл гаргаж хийсэн ажил болсон.
Гэтэл Ерөнхий сайдын зөвлөх байсан Л.Гансүхийг тэр хөтөлбөрөөс их мөнгө идсэн гэх хэрэг үүсгэн баривчилж хорьсон. Одоо ч хорьсоор байна. Хэдэн удаа хойшилсон шүүх хурал нь саяхан боллоо. Уг хуралд гэрчээр оролцогчийн нэг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байлаа. Шүүх хурал бас л амжилтгүй болов. Бас л хойшлов. Харин Н.Алтанхуягийн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэл олны анхаарлыг татав. Тэр үгнийхээ эхэнд “Зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэх хүмүүс нь ирсэнгүй. Үүнээс болж сэжигтэн гэх гурван хүнийг дахиад хорьлоо. Энэ нь Монгол шоронжсон нийгэмтэй болжээ гэдгийг харуулж байна” гээд “Нүүрс” хөтөлбөрийн үр дүнд бүгд сэтгэл хангалуун байхад яагаад хүн ийм хэрэгт холбогдов гэхээр цэвэр улс төрийн сонирхол байгаа юм. Шуудхан хэлэхэд Н.Алтанхуягийн нэр хүнд, шинэчлэлийн Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг нь. Би олон түмний төлөө ажиллахаар гарч ирсэн Ерөнхий сайд байсан болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа тод хэлсэн шүү дээ гэжээ.
Энэ үг хэнд чиглэв гэдгийг ойлгох гэж зовох хэрэггүй мэт. Ер нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах оролдлого анх “давхар дээл” гэх хөгийн асуудал босгож ирсэн. Дараа нь Л.Гансүхийн гэх зохиомол хэргийг санаачилсан. “Нүүрс” хөтөлбөрийн явцад хэн ч хохироогүй. Тэгэхээр тэр хэрэгт хохирогч байхгүй гэдгийг Н.Алтанхуяг бүр тодорхой тайлбарласан байгаа юм. Гэхдээ л Л.Гансүх гарын үсэг зурдаг, мөнгө шийддэг хүн биш. Бүх шийдвэр нь Н.Алтанхуягийнх, Шинэчлэлийн Засгийн газрын гаргасан шийдвэр байсан гэдгийг хэлэхдээ бүр чангахан хэлсэн байна. Бас хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруутан болгодог технологи орж ирсэн. Үүнийг баталгаажуулж төрийн байгууллагын хүмүүс гарч ирж хэлдэг. Тэр бол маш аймшигтай. Төрийн байгууллага нь бас цөөхөн хүний гарт байгаа гэсэн санаа түүний үгэнд бий. Нээрээ ч даварна гэдэг л энэ байх. Сүүлдээ алив зохиомол хэргийг үнэн болгох гэхдээ гадаадын байгууллага, хүний нэр барьдаг болсон нь нууц биш л дээ. Тэр нь бүтэхгүй болохоор хаа хамаагүй уур ундуугаа гаргадаг нь ч бий. Одоо хэн хүнгүй л Н.Алтанхуяг хэний уурыг дэврээсэн бэ гэсэн асуулт бие биедээ тавьж байна. Хэн нэг гэдэг нь тодорхой байхад асуугаад байдаг нь бас сонин хэрэг биш үү?
Д.Бичээчхүү
Зочин · 2015/09/04
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т И
zochin · 2015/09/04
Ene ih hurliihan deehen ued olon huihed gargaal gertei ajilgui suuj bdag avgai nar shig hov yriad heruul hiigeel yavah ymaa er hun shig bga chee hereg hiigeegui bol zugeer garaad irne shu de Altanhuyag aa
zocnin · 2015/09/04
becneecnhvv altanhuvgiin menge idecniig cain medej b.na atg d ocnij merden b,tsaagcn bolmoor um tegeed c,bavr geed hvmvvciig olj ireed snalgah heregtei
Бичээчхүү-д · 2015/09/04
Монголд шударга ёс байгаа бол 2 зүйл шийдэгдэх ёстой. 1-рт, Энэ Гансүх өөрөө мэдэхгүй байж болно. Гэхдээ түүний идсэн мөнгө ард түмэнд тусаа өгөх ёстой олон сургууль, ясли, эмнэлгийн мөнгөнөөс хулгайлсанд гол байгаа юм. Товчдоо, Гансүх заавал ялаа эдлэх ёстой. 2-рт, Гансүх нэгэнт хувааж идсэн мөнгөнийхөө эрхшээлд ороод байгаа болохоос хамтрагч нь Н.Алтанхуяг шүү дээ. Ер нь Алтанхуягтай ойр байсан бүх хүн Алтанхуягийн ивээлээр улсын мөнгөнөөс асар их завшдаг. Намын найз Хүрэлсүх нь Цэвэр агаар сангийн мөнгө идээд шоронд, охин Саранзаяа нь Сангийн Яамнаас мөнгө гаргаж өгдөг байсан, тэгээд хэрэгт ороод Яамнаасаа хусуулсан, хүргэн Дэнзэн нь бас баахан иөнгө идээд одоо байцаагдаж байгаа, шавь Пүрэвсүрэн нь Төрийн сангийн захирлаас хусуулсан. Бүгд Алтанхуягийн ойр дотны хүмүүс. Ивээлд нь байгаад мөнгө иддэг. Ер нь Алтанхуягийн талынхнаас ард түмний нэхвэл аймаар тоо гарна даа. АЛТАНХУЯГ ЭНЭ БҮХНИЙГ "УЛС ТӨР ХИЙЖ БАЙНА" ГЭСЭН ҮГЭЭР ДАЛДЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ. Алтанхуяг бас хариуцлага хүлээх ёстой
Зочин · 2015/09/04
Zahialagch udahgui todrono
Зочин · 2015/09/04
Shonhoriinhon l Altanhuygiin zasgiin gazriig ungasan. Tegeheer zahialagch todorhoi yum bishuu
aash · 2015/09/04
bitgii shaa