ИЗНН-аас Р.Булгамааг БСШУ-ы дэд сайдад нэр дэвшүүлжээ
2015/09/04
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг засгийн газрын шинэ сайд нарын нэрсийг өнөөдөр өргөн барина гэх мэдээлэл явж буй. Үүнтэй зэрэгцээд улс төрийн нам эвслүүд дэд сайд нарынхаа нэрсийг дотооддоо тохирч, нэгдсэн шийдэлд хүрээд байгаа юм.
Тухайлбал, ИЗНН-аас Төрийн байгуулалт, хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Р.Булгамааг БСШУЯ- нд дэд сайдаар томилуулах шийдэлд хүрсэн талаар эх сурвалж мэдээллээ. Р.Булгамаа нь 2000 оноос “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, 2001 оноос ИЗИС-ийн Иргэний эрх зүйн тэнхимд эрх зүйн багш, факультетийн декан, Сургалтын менежментийн албаны дэд даргаар ажиллаж байсан. Улмаар 2006 оноос Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, Сургалт эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа боловсролын салбараа сайн мэдэх нэгэн аж.
“Иргэний зориг” намын дарга С.Оюун 2012 онд УИХ-ын сонгуульд хүч үзэж байсан Р.Булгамааг боловсролын салбарт олон жил үр дүнтэй ажилласан туршлагыг нь үндэслэн дэд сайдад нэр дэвшүүлэх саналыг өгсөн байна.
ИЗНН-ын хувьд “Шийдлийн засгийн газар”-ын өмнөх бүрэлдэхүүнээс дэд сайдын суудал аваагүй ганц улстөрийн нам бөгөөд тодорхой туршлага бүхий хүнд сайдын суудал амладаг С.Оюун даргын оноолт энэ удаа ч мөн зөв байгаа олов бололтой.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn
Зочин · 2015/09/04
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т И
Зочин · 2015/09/04
bayanzurh duurgees 2012 ond songuulid ner devshihed ni sanalaa ugch bailaa, zaluuhan huuhen gehed gaigui medlegtei hun shig sangdasan, ene medee unen bol dajgui l songolt bna, shine hun niigem uls turd olnoor garch ireh tsag ni bolsoon, demjij bna ooooooooooooo
Зочин · 2015/09/04
olon jil bagshilsan ni unen bol bolovsroliin salbariig sain medeh hun yum bna daa, salbaraa meddeg humuus l said bolj baival boloo boloo
Зочин · 2015/09/04
Demjij baina oyun gishuun zuv songolt hiije