Д.Отгондалай "Ази тивийн аварга" боллоо
2015/09/07
Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна.
Энэ сарын 04-ны өдөр 60 кг-д Д.Отгондалай Узбекстаны боксчинг хожиж, мөнгөн медалийн болзол хангасан билээ. Тэгвэл энэ амралтын өдөр буюу бямба гаригт алтан медалийн шийдвэрлэх тулаанд ялалт байгуулав. Тэрбээр Казахстаны тамирчин З.Сафиуллинтай тулалдаж, 2:1-ээр хожлоо. Ийнхүү тивийн аварга болж эх орныхоо төрийн далбааг мандууллаа.