“Тоглоомчин” гишүүнийг “өргөж чадсан” Н.Энхбаяр энэ төрд “том” юм
2015/09/08
Нам, эрх мэдэлтнийг “ёсчлон” дагавал ам тосддогийн жишээг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “баталсан” нэгэн. Одоо тэрбээр шат ахиж бүхэл бүтэн салбарын яамыг толгойлохоор нэр нь яригдаж буй. Мэдлэг боловсрол нимгэн, энэ салбарын талаар “А” ч байхгүй хүнээр удирдуулахаар яригдаж буй хөөрхийлөлтэй энэ салбар бол “Барилга, хот байгуулалтын салбар”.
“Гмшүүд дотроо ганц цалингийн зээлтэй нь”, “гэр хороололд амьдардаг”, “эгэл ардын амьдралаас урлс төрд орж ирсэн” гэх эрээвэр хураавар тодотголууд түүнийг УИХ-ын суудалд тухалсан өнгөрсөн 3 жилд чимж ирсэн.
Өдгөө “гэр хорооллын гишүүн бүсгүй” бүхэл бүтэн бүтээн байгуулалтын голлох салбар болох барилга хот байгуулалтын салбарыг толгойлох нь.
Түүний намтар түүхийг сөхөж харья.
Төгссөн сургууль, мэргэжил:
1991 онд Нийслэлийн 10 жилийн 35 дугаар дунд сургууль
1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургууль Бага эмч мэргэжлээр
2003 онд Цагдаагийн академи Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2003 – 2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
2007 – 2008 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч
2008 – 2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга
2012 он Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
Түүний боловсрол, ажлын туршлага энэ хэдхэн “өгүүлбэр”-т багтана. Гэвч түүний “товч” намтарт бичигдээгүй үлдсэн мэр сэр хар толбо бий.
Дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байхдаа хүн амины хэрэгт холбогдсон найзаасаа 1.5 сая төгрөг авсан,
МАХН-ын хэсэг нөхөд болох З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүн экс Ерөнхийлөгчийн туслах Б.Тулгыг баривчлах үед прокурор О.Мөнхбаатарын биед халдсан гэх үндэслэлээр шалгагдсан зэрэг “гэмт үйлдлийн” шинжтэй намтар ч бий.
Өнгөрсөн 3 жилд төрд зүтгэхдээ тэрбээр “Тоглоомчин” гишүүн хоч зүүгээд амжсан. Чуулганы танхимд Candy Crash тоглоод сууж байдаг З.Баянсэлэнгэ гишүүн одоо барилга, хот байгуулалтын сайдын өрөөнд тоглох боломжтой болох нь.
Ийм түүх намтартай нэгнээр бүхэл бүтэн салбарыг яамыг толгойлуулахаар зүтгүүлж чадсан Н.Энхбаяр энэ төрд “үнэхээр том” аж.
Өөрийг нь “оройлон дэмжсэн” залуухан бүсгүйг Ч.Сайханбилэгт “шахсаар байгаад” нэрийг нь сайдад өргөн бариулж чадлаа. Харин “тоглоомчин” гишүүн З.Баянсэлэнгийг ангийн хамт олон дэмжих болов уу?
Г.Эрдэм
Зочин · 2015/09/09
өрөөндөө сарангэрэлдэхгүй харин ч гэр хороололд амьдардаг хүн сайд болж чадна.
AH-d · 2015/09/08
aay yaa yaa yandaa yana. AH mindee ingej bhaar naad zasgaa ogtsoruulaad UIH-aan taraagaad dahin songuuli ywuulaachee. naadah chin bur zawaarsan zawharsan ym bolloo
Тансагсэлэнгэ · 2015/09/08
Энхбаярын оймсыг угааж байгаад эхнэрээ улсын начин болгодог байж.Шантаачилж байгаад ёсоор болгочих байх шүү.Баянсэлэнгэ ч бандааший нь их угаасан байхдөө хи хи хи
шаабар · 2015/09/08
Бүх зүйл уруугаа ургасан мод шиг болчихсон энэ үед хэн ч сайд хийсэн хамаагүй биз дээ. Ядаж мэргэжил дөхүүг нь бодоод Эрүүл мэндийн яамыг "өгөөд", цаад Шийлэгээр нь барилгаа "заруулсан" нь дээр байж дээ. Төр дампуурах гэдгийг ёстой жинхэнэ утгаар нь харуулж байх шив дээ. Хэдэн төгрөг хувааж идэхэд боловсрол мэргэжил юун хамаатай. Харин ч мэдлэггүй байх тусмаа ичиж нэрэлхэхгүй амар байж мэдэх юм. Тэр зүгийн тэнгэр мэдэг.
Зочин · 2015/09/08
Төрийн лидер бөгс долоогч шүү энэ хүн чинь. Залуучуудад яаж долоохыг үлгэрлэн харуулж байгаа аугаа улс төрч мэдлэгтэн хүндээ.