Баталгаа гаргуулах захианд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө
2015/09/09
“Оюу толгой” ХХК-ийн Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн алт, зэсний уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны төсөлд Дэлхийн банкны Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагаар Стандарт чартеред банкаар ахлуулсан зээлдэгчдийн бүлэг санхүүгийн бус баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй тул баталгаажуулах захианд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагад хүргүүлэх “Баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй” тухай захианд гарын үсэг зурах зөвшөөрлийг Сангийн дэд сайд С.Пүрэвт олголоо.
Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй байгууллага нь хөрөнгө оруулалтаа эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалын баталгаа гаргуулж Олон талын хөрнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагатай гэрээ байгуулах юм. Албан захиа нь санхүүгийн бус баталгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ямарваа эрх зүйн болон санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Зочин · 2015/09/10
МАН АМЛАЛТАА ХАГАС ДУТУУ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВЬЧИХСАН МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ, ОЮУ ТОЛГОЙГ МАН-ЫН САЙД ЗОРИГТ, БАЯР НАР ГАДААДАД ЗАРААД БУРУУГ БАЯЦОГТРУУ ЧИХЭЭД ХААНА БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ НУУГДЧИХСАН. МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР ӨР ТАВИХГҮЙ ГЭЭД ЯАХ Ч БИЛЭЭ .ТЭГЖ МӨНГӨ БОСГОЖ ИРЭЭГҮЙ БОЛ БҮР Л ХЭЦҮҮДЭХ БАЙСАН БАЙХ ДАА. АН МАН ШИГ 100-ГААД ЖИЛИЙН ТУРШЛАГА БАЙХГҮЙ Ч ХЭЦҮҮ БАЙХАД ТҮҮНЭЭС Ч ИХ ЮМ ХИЙСЭН ХИЙСЭН ..88583399
Зочин · 2015/09/09
МАХНын удирдлагууд 1990 оноос өмнөа нарт өмч хөрөнгө хэрэггүй нам засаг чинь тэжээнэ гэж хууран мэхэлж Монголчуудын бүх мал хөрөнгийг нийгэмчлэх нэрээр дээрэмдэн авч ганц Оpос улсаас хараат байлгаж Орос улс нь хямралд орж 1990 онд МАН-ын балгаар Монгол улс амаараа шороо үмхэж баларсан.Ямарч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна, тэгээд Монгол улсыг хөгжүүлнэ гэхэд эрүүл саруул ухаантай хүмүүс итгэж болно гэж үү? МАН 80 жил дангаараа засгийн эрхийг барьсан туршлагатай гээд байгаа, Mонголоос бусад социалист гэж байсан улсууд Оросын зээл тусламжаар өөрийын орондоо ган хайлуулах болон авто машин,трактор, зэвсгийн үйлдвэрүүд байгуулчихсан. Гэтэл манай ард иргэд 1990 онд Ардчилал ялтал нолийн цаас, дамск, скочоо ч мэдэхгүй, хүүхэд, настай хүмүүсээ бие засуулдаг горшоконд хүнд идээ тавьж өгдөг тийм бүдүүлэг байсан нь харамсалтай үнэн. Монгол улсыг ардчилсан намаас өөр дээш нь татах хүчин байхгүй. ШҮ.ХӨД