Хууль зүйн яамны харъяа агентлаг, байгууллагууд хамтран зохион байгуулж буй “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” үргэлжилж байна. Үүнд:

  • 2015.09.07- Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний урд талбай
  • 2015.09.08- Баянгол дүүрэг Өргөө кино театрын урд талбай
  • 2015.09.09- Сонгинохайрхан дүүрэг Соёмбо кино театрын урд талбай
  • 2015.09.10- Сүхбаатар дүүрэг Чингисийн талбай
  • 2015.09.11- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай
  • 2015.09.14- Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбай

Тухайлбал, Цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн иргэд харъяалах дүүрэгтээ зохион байгуулагдах дээрх арга хэмжээнд 11.00-14.00 цагийн хооронд өөрийн биеэр очиж захиалга өгөөд тухайн өдрийнхөө 16.00 цагаас үнэмлэхээ буцааж авах юм.

Мөн уг арга хэмжээний үеэр нийслэлийн зургаан дүүргийн иргэд ТҮЦ машин байрлаж байгаа аль ч газраас захиалга өгөх боломжтой бөгөөд захиалгаа өгснөөс хойш 2 хоногийн дараа  өөрийн оршин суугаа хорооноосоо цахим үнэмлэхээ авч болно.