Дэлхий даяараа хүн төрөлхтөн цахимжсан гэхэд болно. Бид өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ сошаль ертөнцөөс төвөггүйхэн олчихдог болсон цаг. Энэ нь нэг талаараа хайж цаг алдахгүй сайн талтай ч аливаа зүйл хоёр талтай байдгийн адилаар хор хөнөөл учруулсаар байна.

Учрыг тодруулбал, өдгөө фэйсбүүк буюу нүүр номыг ашигладаггүй хүн бараг үгүй биз ээ. Интернет орчинтой хүн бүр хэрэглэдэг байсан бол тэр цаг улиран одсон. Ухаалаг гар утас хэн бүхэн гар утсаараа хэрэглэдэг болсон билээ. Өөрийнхөө хаа  яваа газраасаа бусадтайгаа үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж, зургаа постолдог гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэвч энэхүү үйлдэл нь тэднийг гэмт хэргийн золиос, хохирогч болох гишгүүр нь болж байгааг анзаардаггүй нь хамгийн харамсмаар...

Тэгвэл сүүлийн жилүүдэд цахим хэрэгтэй тэмцэх алба хүртэл байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Яагаад гэвэл энэ төрлийн гэмт хэрэг өсч байгаагийн илрэл юм. 

2013 оноос хойш хуурамч фэйсбүүк хаягаар охидтой танилцаж тэднийг айлган сүрдүүлэн бэлгийн дарамтанд оруулсан 10 гаруй хэрэг гарчээ. Манай улсад секс сүрдүүлгийн 28 удаагийн тохиолдол Эрүүгийн Цагдаагийн Газарт бүртгэгдэж, шалгасан байна. Харин 2015 оны байдлаар Эрүүгийн Цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст секс сүрдүүлгийн гэмт хэргийн 15 тохиолдол бүргэгдэн шалгагдаж байгаа аж.

Эл хэргийн хохирогчид нь ихэвчлэн 15-17 насны охид бөгөөд гэмт хэрэг үйлдэгч нь 30 дээш насныхан байдаг аж. Кибер орчинд манай улсын иргэд бусдад илэн далангүй өгсөнөөр тухайн гэмт этгээд өөрийг нь дарамталж, сүрдүүлдэг гэнэ. Манай улсад кибер гэмт хэргийн хууль байхгүй учраас энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэвч энэ нь учир дутагдал аж. Кибер орчинд үйлдсэн гэмт хэрэгт хуулийн цоорхойг ашиглан мултрах боломжтой байдаг аж.

Олон нийтийн цахим сүлжээнд хэт задгай хувцасласан зургаа оруулснаас болж, эсвэл зургийг нь эвлүүлээд секс сүрдүүлгийн хохирогч болгох тохиолдол ч бий гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Зураг бүрээ фэйсбүүкт нийтлэх шаардлагатай юу, нийтлэхдээ заавал олон нийтэд ил байх ёстой гэж үү.

"Намайг янхан‬ гэж бичсэн байна", "Миний ‪‎зургийг‬ өөр зүйлд ашиглаад байна", "Манай ‪эхнэрийн‬ зураг дээр элдэв худал мэдээлэл бичсэн байна", "Намайг ‪‎залилан‬ хийдэг гэсэн байна"....ийм утгатай гомдол, мэдээлэл өдөр тутам цагдаагийн байгууллагад ирдэг болоод удаж байгаа гэнэ.  Тэгвэл тэд хаанаас таны зураг болон бусад мэдээллийг тань олж авч байна вэ? мэдээж таны фэйсбүүк хаягнаас тухайлбал олон нийтэд нээлттэй тавьсан зураг, нийтлэл зэргээс тань мэдээлэл авч таны эсрэг ашигладаг юм шүү.

Нэгэн баримтыг сөхвөл, Хөдөө орон нутагт оршин суух иргэн Б нь интернэт орчинд хуурамч Фэйсбүүк хаяг үүсгэн бага насны охидтой харилцаа тогтоож, тэднийг хууран мэхэлж итгэлийг нь олж авах замаар хагас болон бүрэн нүцгэлсэн 1,000 орчим зургийг өөрийн компьютерт хадгалж байсныг ЭЦГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Цахим гэмт хэргийн хэлтсийн алба хаагчид илрүүлсэн юм.

Б нь харилцаа тогтоосон охид, эмэгтэйчүүдээ “Нүцгэн зургийг чинь интернэт байршуулна, найз нөхдөд чинь тараана” гэх зэргээр сүрдүүлэн дарамталж бэлгийн харилцаанд орсон, түүнчлэн багагүй хэмжээний мөнгө шаардаж авчээ. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 садар самуунд уруу татсан, 149.1 бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэх гэх зүйл ангиар шалгагдсан. 

 

Холбоотой мэдээ:  Та кибер орчинд ГЭМТ хэрэгтэн эсвэл ХОХИРОГЧ болж байхыг үгүйсгэхгүй