Ашигт малтмалын хэрэг эрхлэх гзраас өнөөдөр үйлдвэрлэлийн зориулалттай тэсэлгээний ажил хийх, импортлох, үйлдвэрлэх худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдэд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд "Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын хурал 2015 оны есдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт 2015 оны есдүгээр сарын 14-21-ний өдрийг хүртэл түр зогсоож байгааг мэдэгдье.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниуд үүнээс өмнө тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна" гэжээ.