Машиндаа дарагдан нас баржээ
2015/09/09
Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 7 удаагийн техникийн болон ахуйн холбогдолтой осол 2 нийт 9 удаагийн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал,
2015.09.08нд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд иргэн Б.Н /39 настай, эрэгтэй/ 47-47 УНК улсын дугаартай “Sonata” загварын суудлын автомашины жолоочийн буруу талын урд тэнхлэгийн өндгөн тулгуурыг засварлах зорилгоор тус автомашины доогуур орсон үед өргөгч домкрад нь мултарч дарагдаж нас барсан байсныг нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.