"Халх гол" чөлөөт бүс байгуулахын эсрэг түр хороо байгуулжээ
2015/09/09
Өнгөрсөн долдугаар сарын 09-ний өдөр Улсын их хурал Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн өргөн барьсан "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай төслийг хэлэлцэж, дэмжин УИХ-ын 75-р тогтоолыг батлан гаргасан байдаг. Энэ нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс 75-р тогтоолыг эсэргүүцсэн хүмүүс түр хороо байгуулжээ. Уг хороо Гурван гал худалдааны төвийн 607 тоотод байрлаж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9509-1195 утсаар холбогдох боломжтой юм байна.
Мөн чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа иргэд тус газарт очиж нэгдэх боломжтой юм.
Зочин · 2015/09/10
Зөв дэмжиж байна "Халх гол" чөлөөт бүсийг байгуулах төслийг хүчингүй болго яаралтай