Ц.Наранбаатар: Нийтийн аюулгүй байдлыг хангахаар ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна
2015/09/09
Улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, гадаад оронтой харилцах хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбоотойгоор манай улсад олон улсын чанартай хурал, спортын уралдаан тэмцээн, соёл урлаг зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж цагдаагийн байгууллагаас хурлын болон зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг. 2015 оны 09 дүгээр сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей, 2016 онд АСЕМ-ын хурлын хөтөлбөр, төсөөлөл урьдчилсан байдлаар гарч үүнд тулгуурлан цагдаагийн хамгаалалтын төлөвлөлтийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэ талаар бид Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ц.Наранбаатараас тодрууллаа.
- Монгол Улсад удахгүй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей, 2016 онд АСЕМ-ын хурал болох гэж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?
Улаанбаатар хотод 2015, 2016 онд зохион байгуулагдах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблей, “Ази, Европын дээд түвшний XI уулзалт /АSEM/, хуралтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 855 дугаар тушаалаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна.
- Ажлын хэсэг ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна?
Бэлтгэл ажлын хүрээнд ажлын хэсэг, дэд ажлын хэсгээс “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблей“, Ази, Европын дээд түвшний XI уулзалт /АSEM/, хурлын үеийн цагдаагийн хамгаалалтын бэлтгэлийг хангах 13 бүлэг, 70 заалт бүхий ажлын удирдамж”-ийг боловсруулан батлуулж, төлөвлөлтийн, тооцооны, судалгааны, санхүү хангалтын, сургалтын, эрсдлийн үнэлгээний, хамтын ажиллагааны, аюулгүй байдлын, албаны бэлэн байдлын, урьдчилан сэргийлэх ажлын, мэдээ мэдээллийн, шуурхай удирдлагын штабын гэсэн төлөвлөлтийн 12 багийг байгуулж, баг тус бүр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар тусгайлсан төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
- Цагдаагийн алба хаагчид болоод техникийн бэлэн байдлыг хангах талаар бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна?
Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штаб байгуулах, хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглах судалгаа, хяналтын програм хангамж боловсруулж, нэвтрүүлэх, камерын хяналтын систем бүрдүүлэх, алба хаагчдыг шаардлагатай тусгай хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хангах, хамгаалалтын хөтөч, цоожны автомашин, албаны үнэрч нохой, агаарын хяналтын /дроне/ төхөөрөмж, мэдээлэл дамжуулах таблет, царай, дүрс харьцуулан таних хяналтын камер ашиглах мөн дээрх техник хэрэгслийн төсөв, зардлыг шийдвэрлүүлэх саналыг 2015 оны 04 дүгээр сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, 05 дугаар сард Үндэсний аюулгүй байдлын ажлын алба, 06 дугаар сард АSEM–ийг зохион байгуулах Үндэсний зөвлөл, Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байна.
- Цагдаагийн хамгаалалтын бэлтгэл ажлын хүрээнд орчин үеийн технологийн дэвшлийг хир зэрэг ашиглах вэ?
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей, ACEM-ын хурлын үеийн цагдаагийн хамгаалалтын үйл ажиллагаанд орчин үеийн техник технологи, програм хангамжийг ашиглаж байгааг харуулсан ANIMATION /зурмал кино/;
Хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглах програм хангамжийн дэлгэцийн зохиомж /авто зам, байгууллага, барилга байгууламж, блок, гадна объект, гарц, давхар, зам дагуу объект, зочин, камер, коридор, өрөө, танхим, замын тэмдэг, уулзвар, байгууллагын үйл ажиллагаа, хаалга, субъект, хяналтад авах цэг, цонх, шат/ гээд хамгийн өндөр түвшинд хамгаалалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.
Мөн зочид буудал болон арга хэмжээ болох газруудын дотор гадна талд үүрэг гүйцэтгэх төлөөлөгч, дэг журам сахиулагч, хэв журмын ажилтан, цагдаа, зохицуулагч цагдаа, зохицуулагч, зам дагуу хамгаалалт, эргүүл хяналт шалгалт, хариуцах албан тушаалтан, мөрдөн шалгах бүлэг, хамгаалалт удирдах дарга нарын үүргийн төслийг, Шуурхай удирдлагын штабт ажиллах бүрэлдэхүүний үүрэг, зохион байгуулалт, мэдээ, мэдээлэл дамжуулах дарааллын талаарх схем зураглал, ажил үүргийн төслийг тус тус боловсруулаад байна.