Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгийг ажлаас нь чөлөөлжээ. 

 

Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, садан төрлийн холбоотой хүмүүсийг өөрийн удирдлаган дор ажиллуулж, цалинг нь давхардуулж олгож байсныг АТГ-аас явуулсан шалгалтаар тогтоосон юм.

 

Түүнчлэн Г.Батцэцэг нь Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүйгээс гадна 1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байсан нь илэрчээ.

 

Түүнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлээд байсан юм.

 

Тиймээс эл шаардлагын хариуд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/165 дугаар тушаалаар Г.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

http://www.24tsag.mn