“Банш” Батаа кондуктор болжээ
2013/07/03
“Ээжийн дайсан”, “Шарталт” гэх хоёр ч инээдмийн кино бүтээсэн “Милл” кино компани гурав дарь киноныхоо зураг авалтыг эхэлжээ. Микро автобусны тухай гарах тус киноны гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Б.Баттөмөр буюу “Банш” Батаа, реппер Gee нар тоглож байгаа гэнэ. “Банш” Батаа жүжигчин хүний хувьд “Х-Түц” продакшинд харъяалагдаж байсан мөчөөсөө тайз, дэлгэцийн нэлээд хэдэн дүр бүтээж амжсан.
Харин реппер Gee өмнө нь барууны стиль жанраар хийгдсэн “Орлон тоглогч”, “Милл” кино компанийн бүтээсэн “Шарталт” инээдмийн уран сайхны кинонд тоглож байсан юм. Одоо харин “Банш” Батаа, реппер Gee нар нийслэлчүүдийн дунд “Нисдэг авс” хэмээн нэрлэгдэж байсан микро автобусны кондуктор, жолооч нарын амьдралыг хэрхэн бүтээхийг харах л үлдлээ.
Зочин · 2018/03/07
Авъяаслаг залуус шүү
Зочин · 2013/07/05
bataa goi shv.