Хэн юу хэлэв
2015/09/18
Ц.Оюунгэрэл: АТГ энэ бүхнийг манлайлж байна
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар бүтэн сарын хугацаанд маргаан дагуулсан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн билээ. Хуралдаанд оролцсон 58 гишүүний 49 нь хоригийг хүлээж авсан бол ес нь хуулийн төслийн хоригийг хүлээж авахаас татгалзсан юм. Тэр тусмаа АН-ын нөлөө бүхий улстөрч болох УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын таван гишүүн намынхаа гишүүдийн эсрэг санал өгсөн нь олны анхаарлыг татаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл эсрэг санал өгсөн шалтгаанаа ингэж тайлбарлажээ. Тэрбээр, “Одоохондоо маргаантай төвшинд байна.
Хүний эрхийн үүднээс л хоригийг эсэргүүцсэн. Бид хоригийг хүлээж авлаа. Авсныхаа дараа хуулиа яаж өөрчлөх юм гэх мэтээр процесс сунжирна. Ингэж өдөр хоног алдах тусам хүмүүсийг илүү хугацаагаар хорих асуудал гарч ирээд байгаа. Энэ өнцгөөс харвал хоригийг хүлээж авалгүй явах нь илүү хялбар байсан. Гэхдээ миний санал дэмжигдсэнгүй. Хоригийг хүлээж авбал зохиомол хэрэг маш ихээр нэмэгдэнэ. Авлига өгсөн нь өршөөгдөх учраас өстнөө, энгийн хүмүүсийг “Би түүнд авлига” өгсөн гэж гүтгэж хэрэгт унагах орчин үүсчих гээд байгаа юм. Одоо ийм байдал бүрдчихлээ. Тиймээс авлига гэдэг нуухыг авахын тулд хүний эрх гэдэг нүдээ сохлох гээд байна. Аюул ойрхон байна. Би Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх байсан.
Тиймдээ ч өнөөдөр Ерөнхийлөгчид хүний эрхийн асуудлаар тулж түших, зөвлөх хүн алга уу даа гэж харж байгаа. АТГ улс төрийн хийгээд олон нийтийн шахалт дарамтыг бий болгосон. Энэ хэрэгг манлайлж оролцсон. Хуулийг хэрэгжүүлэгч, гүйцэтгэх байгууллагууд хуулийг л хэрэгжүүлэх ёстой. Түүнээс биш төрийн бус байгууллага хийгээд иргэдийн байр суурийг илэрхийлэх ямар ч эрхгүй. Саяын Өршөөлийн хууль дээр АТГ төрийн бус байгууллагууд, иргэдийн өмнөөс ажиллаад байх юм. Яг 1937 оны Онц бөгөөд бүрэн эрхт комисс шиг. Ардчилал 25 жилийнхээ ойн цаг хугацаанд хүний эрхээ намнадаг үр могой төрүүлмээргүй байгаа юм. Түүнээс биш өөрийнхөө дэмжиж ажиллаж байсан Ерөнхийлөгчийг ямар ч санал гаргасан хоёр гараа өргөөд дэмжмээр байна” хэмээн ярьжээ.
Ж.Дэлгэрсайхан: Урьдчилгааг бууруулвал хямрал болно
-Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох тухай асуудал яригдаж буй. Тэгвэл ингэж бууруулснаар хямрал болно гэсэн тооцоог зарим эдийн засагчид гаргасан байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Өнөөдөр эдийн засгийн нөхцөл маш таагүй байна. Уг нь бидний зүгээс ипотекийн зээлийг яригдах үеэс л шүүмжилсэн.
Зах зээлээс бага хүүтэй, зохиомол санхүүгийн бүтээгдэхүүн гаргах гэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тодорхой нэг салбарт хүүгийн зөрүүний татаас өгч байгаа юм. Эдийн засгийн нөхцөл тэртэй тэргүй сул дорой байна. Гэтэл энэ сул дорой байдал дээр ипотекийн хямралыг нэмэх гээд байна. Инфляци харьцангуй бага нөхцөлд найман хувийн хүү гэдэг гайгүй мэт харагдана.
Гэвч ипотекийн зээлийн хэмжээ далайцтайгаар тэлэх үед эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Энэ чигээр үргэлжилбэл хямрал ойрын 1-2 жилд нүүрлэх магадлалтай Урьдчилгаа төлбөрийг бууруулбал ипотекийн зээлийг 20-30 мянган өрх шууд авах тооцоо бий. Мэдээж энэ 20-30 мянган өрхийн хувьд харьцангуй эрсдэлтэйд тооцогдоно. Цаашид нөхцөл байдал буруугаар эргэвэл Монгол Улсын эдийн засгийн сул дорой байдлыг улам даамжруулна. 2013 оноос эдийн засгийн өсөлт буурч эхэлсэн. Тухайн үед барилгын салбар хамгийн өндөр өсөлттэй гарч байсан. Гэтэл энэ салбар хоёр жилийн дотор унтарчихлаа” хэмээн ярьжээ.
Г.Баярсайхан: Цалинг 25 хувиар бууруулах асуудал яригдаж байна
-Хөдөлмөрийн сайдын албан тушаалыг аваад хоёр долоо хоног өнгөрч буй Г.Баярсайхан сайд ажлаа авсныхаа дараа анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр, Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт гэрээний хэрэгжилтийг шаардаж Үйлдвэрчний эвлэлээс цалин нэмэх талаар шаардсан жагсаалын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Цалин нэмэх нь байх ёстой шаардлага ч улсын төсөв тасарчихсэн, төсөв алдагдалтай энэ үед хэр бодитой, үнэнд нийцэх шаардлага вэ гэдгийг анхаарч, асуудлаа ширээний хойно суугаад ярих ёстой гэв.
Г.Баярсайхан “Цалинг 25 хувиар бууруулах асуудал яригдаж байна. Эдийн засгийг агшаах хувилбар дээр ихэд болгоомжтой хандах хэрэгтэй л дээ. Эдийн засгийн хямралаас болж зарим үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж байна. Ийм үед төсвийн тодотгол хийх нь нийгэмд ямар сөрөг үр дагавар авчрах вэ гэдэг дээр нэлээд нухацтай ярилцаж, гүн гүнзгий шийдэлд хүрэх ёстой. Гэхдээ цалинг бууруулах тухай асуудал байж болохгүй. Төр энэ байгаа бүтцээрээ ажлын байраа хадгалаад явах нь зөв. Манайхаас цалинг үе шаттай нэмэх дөрвөн хувилбар гаргаад санал авахаар Сангийн яаманд хүргүүлсэн. Адууныхаа хэрээр исгэрнэ гэдэг биз дээ. Асуудалд Сангийн яам бодит дүгнэлт, тооцоо хийгээд тодорхой болгох байх аа” хэмээжээ.
Мөн Хөдөлмөрийн яаманд нэг ч халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт хийхгүй гэж мэдэгдлээ. Энэ талаар “Өмнөх сайдын үед ажиллаж байсан энэ хүнтэй нэг баг болоод ажиллая гэсэн бодолтой байна. Сонгууль хүртэл хугацаа бага байгаа болохоор халаа сэлгээнд цагаа зарцуулах бодол алга. Мэдээж аль ч байгууллагад зохих албан тушаалтнууд ажилд орж, гарч л байдаг. Ийм хэвийн үзэгдэл тэр хэвээрээ л явах байх” гэв.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
Зочин · 2015/09/21
ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭДЭН ГА-ГААР НЬ АВЧ ХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. 3-ДАГЧ ХҮЧИН ГЭДЭГ ТИЙМ Л УЛСУУД БАЙНА. 4 БА 5 ДАХЬ ХҮЧНҮҮД Ч ТИЙМ Л БАЙНА. УЯНГА. ГАНБААТАР, ДАВААСҮРЭН НАР Ч ЯЛГААГҮЙ ТЭДНИЙГ СОНГОЖ АЗАА ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ. МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ДЭЭР. ДОЛООН ДОР ЮМ БОЛНО.УРЬД ӨМНӨ ДАРГА НАР ИДЛЭЭ УУЛАА ГЭЭД БАЙДАГ БАЙСАН . ХЭН Ч ТЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛДАГГҮЙ БАЙСАН . ЗӨВХӨН АН Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ШОРОНД ОРУУЛДАГ БОЛГОСОН. АН -ААС ӨӨР МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. 88583399
Зочин · 2015/09/18
БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АН-ЫГ ӨӨРИЙНХӨӨ АЛУУРЧИН, АВИЛГАЧ ,ХУЛГАЙЧ МАН-ТАЙ АДИЛХАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАМ БОЛГОХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ГАНСҮХИЙН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ ДАХИН ӨӨР ОЛЗ ХАЙЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ БӨГС ҮНЭРТЭЖ ГҮЙХ БАЙХ ДАА. ОНИГООТОЙ ЮМ. ШҮХ 88583399
Зочин · 2015/09/18
1930-ААД ОНД МАН ЯМАРЧ ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ЦАГААНТНЫ ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙСАН, ЯПОНЫ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ БАЙСАН, ЭЁЭРГҮҮ ЛАМ НАРЫН БҮЛГИЙН ГИШҮҮН БАЙСАН, УЛСЫН ЭД БАРААГ ЗОРИУД УСАНД НОРГОСОН ГЭХ МЭТЭЭР ГҮТГЭЖ БАГААР ХЭЛЭХЭД 30000 ХҮНИЙГ ГҮТГЭН ХЭЛМЭГДҮҮЛЖ ТОЛГОЙГ НЬ ЗАЛГИСАН . ГАНСҮХИЙН АСУУДАЛ ЯГ ДЭЭРХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ДАВТАЖ БАЙНА. МАН 1930-ААД ОНООС ХОЙШ Я ГИНГЭЖ АРД ИРГЭДИЙ ТАРХИ ТОЛГОЙ Г ХОРДУУЛАН ӨӨРСӨНДӨӨ ИТГҮҮЛЖ СОНГУУЛЬД ЯЛСААР ӨДИЙ ХҮРСЭН. МАН ЭНЭ ХОРТ АЖИЛЛАГААГАА ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО. 1990-ЭЭД ОНД АРДЧИЛАЛ ЯЛЖ МАХН-ЫН ТӨВ ХОРООГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛАХДАА БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫГ АМЬД ҮЛДЭЭСЭНИЙ УРШИГ. БУЗАР АЛУУРЧИН МАН ҮХЭЛРҮҮГЭЭ ДЭНДҮҮ АЛГУУР ЯВЖ БАЙНА. ЖААХАН ЭРЧИМЖҮҮЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС ҮҮРД АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Like • Reply • Yesterday at 1:49pm
Зочин · 2015/09/18
ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭДЭН ГА-ГААР НЬ АВЧ ХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. 3-ДАГЧ ХҮЧИН ГЭДЭГ ТИЙМ Л УЛСУУД БАЙНА. 4 БА 5 ДАХЬ ХҮЧНҮҮД Ч ТИЙМ Л БАЙНА. УЯНГА. ГАНБААТАР, ДАВААСҮРЭН НАР Ч ЯЛГААГҮЙ ТЭДНИЙГ СОНГОЖ АЗАА ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ. МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ДЭЭР. ДОЛООН ДОР ЮМ БОЛНО.УРЬД ӨМНӨ ДАРГА НАР ИДЛЭЭ УУЛАА ГЭЭД БАЙДАГ БАЙСАН . ХЭН Ч ТЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛДАГГҮЙ БАЙСАН . ЗӨВХӨН АН Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ШОРОНД ОРУУЛДАГ БОЛГОСОН. АН -ААС ӨӨР МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. 88583399