Монголын  поп опера “Увертюра” хамтлагийнхан наадмын гоёлоо зэхжээ.  Тэд энэ удаад хүннү энгэртэй, давхар захтай дээлийг өөрсдийн зан төлөвд тохируулан гүн агуулгатайгаар урлуулсан байна.

Тодруулбал  уул, ус, гал, агаарыг дээлэндээ шингээсэн байна.  Дээрх дөрвөн махбодийг илтгэсэн тэд нийлээд тав дахь махбодио бүтээж байгаа нь энэ ажээ. Энэхүү өвөрмөц  загварыг хамтлагийнхны санаачлагаар “Торго” салоны хамт олон гаргасан бөгөөд гутлыг нь мөн л захиалгаар хийлгэж байгаа гэнэ. 
“Увертюра” хамтлагийнхан Ц.Бавуудоржийн шүлэг, Б.Бямбабаярын хөгжим “Монгол минь тэнд” дууг МУГЖ Д.Сосорбарам, Хөсөгтөн хамтлагийн уртын дуучин Э.Болормаа, Морин хуурын чуулгатай хамтран дуулж  наадмын хүндэтгэлийн концертны хаалтыг хийж байгаа бөгөөд энэ үеэр таны харж байгаа энэхүү дээлээ өмсөх ажээ. 

А.Баярмаа