12067154_713731518760708_1543470401_n

Одоогоос 54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа 49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узвекстан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд  55 кг-ын жинд улсаа төлөөлөн оролцсон
Дорноговь аймгийн харьяат тамирчин Ч.Мянганбилэг Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний  55кг жингийн ангилалд амжилттай оролцож АЛТАН медаль хүрэн Ази тивийн аварга тамирчин боллоо.

Түүний урьд өмнө гарагж байсан амжилтаас дурьдвал:
– 2013 онд Улаанбаатар хотын АШТ – АЛТАН МЕДАЛЬ
– 2014 онд Улаанбаатар хотын АШТ – АЛТАН МЕДАЛЬ
– 2013 онд Улсын АШТ – МӨНГӨН МЕДАЛЬ
– 2014 онд Улсын АШТ – МӨНГӨН МЕДАЛЬ
– 2014 онд Азийн  АШТ – ХҮРЭЛ МЕДАЛЬ
– 2014 онд Дэлхийн АШТ –  ХҮРЭЛ МЕДАЛЬ
– 2015 онд Улсын АШТ  – АЛТАН МЕДАЛЬ тус тус хүртэж байжээ.

Мөн Баянхонгор аймгийн харьяат тамирчин  У.Нямтулга эрэгтэй спорт модель 175см  хүртэл ангилалд Азийн аварга шаогаруулах тэмцээнээс  ХҮРЭЛ МЕДАЛЬ авч медалийн буухиаг үргэлжүүлж  байна.12083731_713731605427366_2098173222_n12087451_713731645427362_1670091867_n12071317_713731662094027_1368344213_n
Шинэ залуу тамирчдын тоонд зүй ёсоор багтдаг У.Нямтулга тамирчин маань Монголын Мистер тэмцээнээс МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж байсан билээ. Мөн түүнийг 2014 оны Азийн Аварга У.Насанбуянгийн төрсөн дүү гэдгээр нь илүүтэй мэддэг. Төрсөн эгчийнхээ шийр зааж Азийн АШТ-д амжилттай оролсонд  У.Нямтулга тамирчинд болон Азийн аварга Ч.Мянганбилэг нарта баяр хүргэж, бусад тамирчиддаа амжилт хүсье.