АН: Бид өвөлд бэлэн, МАН: Бэлэн биш
2015/10/03
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд 015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хийсэн мэдээллээр хэцүү байгаа ч өвөлжилтөд бараг бэлэн гэдгийг мэдээлэв. Харин МАН-ын битгий худлаа мэдээлэл хий хэмээн эгдүүцэв. Ингээд Ерөнхий сайдын мэдээлэл болон МАН-ын мэдэгдлийг хүргэе.
Ерөнхий сайд мэдээлэлдээ:
- Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, ялангуяа жилийн туршид орох хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөн, гэнэтийн хүчтэй аадар бороо, цас, хуй салхины давтамж нэмэгдэх болсон, мөн манай улсын олон жилийн цаг агаарын хандлагаас харахад бичин жил хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн өвөлжилтөд хүндрэл учруулж ирснийг харгалзан Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад онцгой анхаарал тавьж байна.
2. Засгийн газар 2015 оны 7-р сарын 07-ны хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг авч хэлэлцээд “Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 292 дугаар тогтоол, “Төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 293 дугаар тогтоолыг тус тус батлан гаргаж, хэрэгжүүлэх ажлыг бүх шатанд эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна.
3. Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс боловсруулан гаргаж олон нийтэд тараасан энэ оны 4 дүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын таамаглалын мэдээллээс үзвэл энэ намар, өвлийн эхний сарын цаг агаарын байдал тогтвортой бус, ялангуяа 12 дугаар сард нутгийн ихэнх хэсэгт олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Иймд Ус, цаг уурын хүрээлэнгээс нийт малчдад хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах, цас орж, даваа гүвээний зам хаагдаж болзошгүй нөхцөл тулгарахаас өмнө отор нүүдлийг зохион байгуулах нь зүйтэй гэсэн сэрэмжлүүлгийг гаргаж орон нутгийн засаг захиргаа болон олон нийтэд хүргүүлсэн.
4. Эрчим хүчний салбарын бэлтгэл ажлын явц. Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын 3 үндсэн чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 90.0 хувьтай байна.
5. Төвийн бүсийн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хэмжээгээр энэ 9 дүгээр сарын 20-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байна.
6. Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн ба 9 сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн 88 хувийг, Дархан болон Эрдэнэ хотын нийт хэрэглэгчдийн нийт хэрэглэгчдийн 100.0 хувийг, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Сүхбаатар, Завхан, Төв, Увс аймгийн төвүүдийн хэрэглэгчдийн 80 хувийг тус тус дулаанаар хангаад байна.
7. Хөдөө аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл ажлын явц. Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс одоогийн байдлаар 10.5 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээл бэлтгэл 63.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
8. Уур амьсгалын хуурайшилт, гантай болон гандуу байснаас ургац алдсан үр тарианы чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээл, рапсын шахдасыг улс, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж, зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргахаар тогтсон. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудад малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад 2,0 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
9. Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэгдэж, тариалалтаас 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзэж байна.
10.Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Даац олон дахин хэтэрсэн аймгуудын (Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор) ихэнх сумд, бусад(Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий) аймгуудын зарим сумын урьдчилсан байдлаар 15.0 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжихөөр байна.
11.Оны эхний 9 сарын байдлаар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 85.0 хувьтай, малын бруцеллёз, цэцэг, галзуу, цусан халдварт, сахуу өвчнөөс сэргийлэх арга хэмжээний тарилга, паразиттах өвчнөөс сэргийлэх намрын угаалга, туулгалт, шүлхийн вакцинжуулалтын ажил 10 дугаар сард хийгдэж дуусна. Одоогийн байдлаар манай улс гоц халдварт өвчний хувьд тайван байна.
12.Малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, малын тарга хүч авалтаас хамааран энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын гол нэг асуудал нь махны экспортыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Манай улсын хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой тооцоотой байна.
13.Засгийн газрын 2015 оны 321 дүгээр тогтоолоор махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нийт 180.0 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Хөрш орнуудад гаргах махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ болон ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид махны экспортын квотыг нэмэгдүүлэх талаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байна.
14.Энэ 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийтдээ 100.4 мянган га-гаас 83.8 мянган тонн үр тариа авч, ургац хураалтын явц 33.8 хувьтай, хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай үргэлжилж байна. Ургац хураалтын ажил 10 дугаар сард багтаж дуусах төлөвтэй байна. Ургац хураалтын дүнг үндэслэн 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 20 хүртэл мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Импортоор авах хүнсний болон үрийн буудайг гадаад талдаа нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх, харин дотоод талдаа Тариаланг эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрлэгчдийн хамтарсан хэлцлээр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна.
15.Эрүүл мэнд, боловсролын салбарын бэлтгэл ажлын явц. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна. Алслагдсан сум, багийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслээр 100 хувь хангагдаж, Улаанбаатар хотын эрүүл мэндийн 9 байгууллагад, 18 аймагт түргэн тусламжийн 47 автомашин олгох ажил ханган нийлүүлэлтийн шатандаа явж байна. Боловсролын салбарын хувьд их засварын ажил 96.5 хувийн хэрэгжилттэй, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99.0 хувьтай байна. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хийх шаардлагатай 52 сургууль, 40 цэцэрлэг, 8 дотуур байр, 15 соёлын салбарын байгууллага, 2 спорт заал байна. Эдгээр обьектын засварын ажилд 7.7 тэрбум төгрөг шаардагдаж байна. Уурын зуухны эвдрэл гэмтэл, дулааны өрийн улмаас халаалтаа авч чадаагүй боловсролын салбарын харьяа 62 байгууллага байна.
Монгол Улсын Засгийн газар 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг цаашид улам эрчимжүүлж, цаг хугацаанд нь зохих бэлтгэлээ бүрэн хангаж, цаг уурын эрсдэлтэй нөхцөлд бэлэн байдлыг ханган ажиллахыг чармайн ажиллаж байна.
Манай улсын эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хэвийн үйл ажиллагаагаа алдахгүй байх нөхцөл боломжийг хангах явдал бол иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгж бүрийн өөрсдийн хүчин чармайлт, хариуцлагаас ихээхэн хамаарах учраас энэ завшааныг ашиглан нийт иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгжид үлдэж буй богино хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг уриалж байна.
Харин энэхүү мэдээллийг МАН-аас зад шүүмжилж, худлаа ярихгүй байхыг анхааруулсан юм. Ингээд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар МАН-ын бүлгийн байр суурийг хүргэе.
Ерөнхий сайд мэдээлэлдээ "энэ өвөл халтиргаа гулгаа үүсгэх магадлалтай", "ахиу цас орох таамаглал байна" гэсэн зүйл бичээд УИХ-ын гишүүдэд тарааж, олон түмэндээ хандан уншлаа. Өнөөдрийн мэдээлэл нь Засгийн газар, Ерөнхий сайдын мэдээлэл бус албаны олон тоо баримтад дарагдсан, зовлон бэрхшээл тоочсон, хийх гэж байна, хэрэгжүүлж эхэлнэ, төлөвлөж байна, бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн хуурай хоосон амласан яамд, албан тушаалтны ажлын танилцуулга байна. Өвлийн бэлтгэл хангагджээ гэж дүгнэх баримт, хийж дуусгасан ажил харагдахгүй байна. Энэ жил зуншлага тааруу болж нийт нутгийн 40 гаруй хувь нь гандуу, 10 орчим хувь нь гантай байлаа.
Манай орны газар тариалангийн салбар бүхэлдээ хүндэрлээ. Албан тушаалын тохироо наймаа, авлигчдыг өршөөх сэм хуйвалдаан, тулга тойрсон хэрүүл тэмцэлдээ манарч суух зуур төрийн ажил тэр чигтээ цалгардаж тариаланчдад цаг агаарын мэдээгээ ч зөв өгч чадахгүй болтлоо доройтсон байна. Энэ нь цаг агаарын урьдчилсан мэдээ 100 хувь эсрэг байснаас ургац алдалтад нөлөөлсөн гэж тариалан эрхлэгчид болон салбарын яам дүгнэснээс харагдана.
Тариаланчид нийт ургацынхаа 80 хувийг алдах нь гэж мэдэгдэхэд салбарын сайд нь бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонсон хамтарч асуудлаа шийдэхийн оронд "худал мэдээлэл тарааж үнэ хөөрөгдлөө, энэ жил ургацынхаа 40 хувийг л алдана" гэх мэтээр явган хэрүүлд үнэт цагаа зарцуулж, тэдэнтэйгээ хууль шүүхийн байгууллагын үүдэнд уулзах боллоо. Асуудал хариуцсан сайд нь салбарынхаа бизнес эрхлэгчидтэй зунжин, намаржин шүүхдэлцэж, хэвлэлийн хуудаснаа ажил хийлээ. Хэвлэлийн хуудсанд хэрүүл хийдэг биш газар тариалан, малчны хотод ажил хийдэг сайдтай болмоор байна. Салбарын бизнес эрхлэгчдээ шүүхэд дуудаж дарамталдаг биш дэмжин тэтгэдэг засагтай болмоор байна.
Одоогоос 4 жилийн өмнөх намар монголчууд бид 447 мянган тонн үр тариа, 202 мянган тонн төмс, 99 мянган тонн хүнсний ногоо, 47 мянган тонн гар тэжээл хураан авч "Ургацын баяр"-аа улс даяараа бахдалтайгаар тэмдэглэж байлаа. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй илүү гарснаа хойд, урд айлдаа нийлүүлэхээр ярьсан сайхан цаг дөрвөн намрын өмнө болж байсныг ард түмэн дурсан санаашрах боллоо.
Гэтэл өнөөдөр дөрвөн жилийн өмнөхөөсөө 5 дахин бага үр тариа, 2 дахин бага төмс, 2 дахин бага хүнсний ногоо, 4 дахин бага тэжээл хураан авах тухай Ургацын төв штабаас мэдээлжээ. Мөн есдүгээр сарын сүүлээр нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрснээс багагүй ургац алджээ.
Ардчилсан нам эрх барьсан 3 жилийн дотор Монгол Улсын газар тариалангийн салбар бүрэн уналтад орж, айлаас 100 мянган тн үр тариа гуйх хэрэгтэй болж байна. Энэ бүхний бурууг байгаль цаг уураас биш ажлаа зөв зохион байгуулж чаддаггүй Засгийн газар, салбарын яам, хэрүүл тэмцэл, сандал суудлын дон шүгэлсэн эрх баригч намын бүлэглэл фракцуудаас хайх ёстой.
Манай улс 2015 оны эхний хагас жилийн байдлаар 66.5 сая толгой мал тоолуулсан нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт. Малын тоо толгой өссөнтэй зэрэгцэн “Бичин жилийн зуд” болж болзошгүй гэсэн таамаглалаар малчид малаа их хэмжээгээр борлуулах сонирхолтой болсон нь мах, малын гаралтай бусад түүхий эдийн дотоод зах зээлийн эрэлтийг давж, улмаар үнэ унах, борлогдохгүй байх нөхцөлийг бий болголоо. Энэ нөхцөл байдлыг Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд урьдчилан харж, анхааруулан сануулж тодорхой санал санаачилга дэвшүүлсэн. Ерөнхий сайдад хандаж наймдугаар сард шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал ч хийсэн. Байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал, бэлчээрийн талхлалттай зэрэгцэж, малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал, махны үнэ ихээхэн буурч байгаатай холбогдуулан малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулан экспортод гаргах, мал, мах экспортлох компаниудын тоог нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, дотоодын зах зээл дэх махны үнийн хэт уналтаас сэргийлэх зэрэг тодорхой саналуудыг уг шаардлагад тусгасан боловч Засгийн газрын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй хугацаа алдсаар байна. Хамгийн сүүлд есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн сайдад тодорхой асуудлаар асуулга тавиад байна.
2014 онд хоёр мянга орчим тонн мах экспортолсон нь Монгол Ардын Нам Засгийн эрхэнд байсан 2011 онтой харьцуулахад 12 дахин буурсан үзүүлэлт юм. 2012 онд хонины нэхий 13000 төгрөг байсан бол өнөөдөр 1000 төгрөг болтлоо огцом уналаа. Мал аж ахуйн салбар ингэж уруудан доройтож, малчид "бичин жилийн зуд" гэсэн айдастай байхад эрх баригчид та бүхэн төрийн өмчит "Монгол мах" корпораци байгуулан ашиг хонжоо хайх болсныг ард түмэн харж байгаа. Энэ бүхний цаана нэгдүгээрт, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олноор байхад тэднийг боож, өрсөлдөөнийг хаах бодлоготой, хоёрдугаарт, малчдын мал, махыг үнэгүйдүүлэн хямд авах, гуравдугаарт, "Монгол мах" корпорациар дамжуулан ашиг хонжоо хайж, зөвхөн өөрсдийн аж ахуйн нэгжүүдэд квот олгож байгаа албан тушаалтнуудын санаархал нуугдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хоёр "энэ намар 1 тэрбум ам.долларын мах гаргана. Юун уул уурхай" хэмээн удаа дараа зарлаж, яриа өгсөн. Энэ үг, популизмынхаа эзэн болохыг УИХ дахь МАН-ын бүлэг анхааруулан сануулж байна. Ийнхүү хөдөө аж ахуйн тулгуур болсон газар тариалан, мал аж ахуйн салбар хоёулаа уналтад орлоо.
МАН-ын Засгийн газрын үед "Атрын III" аян, "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого", "Монгол мал хөтөлбөр", мал сүргийг эрүүлжүүлэх "Таван эрдэнэ" гэсэн хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж газар тариалан, мал аж ахуйн салбар эрчимтэй хөгжсөн. МАН-ын эхлүүлсэн энэ хөтөлбөрүүд Та бүгдийн бодлогоос мартагдсан ч ард түмний, малчдын, тариаланчдын сэтгэлд үгүйлэгдсээр байгааг сануулъя.
Махны үнэ тогтворжуулах 87 тэрбум, гурилын үнэ тогтворжуулах 48.7 тэрбум, агуулахын хэмжээг нэмэгдүүлэхээр олгосон 40 тэрбум төгрөгийн үр нөлөө, зарцуулалт ямар байгааг ард түмэндээ ил тодоор тайлагнахыг шаардаж байна. 2012 оноос эрх баригчид ард түмний нуруун дээр бага багаар ачаа нэмсэн. Тухайлбал, ахуйн хэрэглээний 1 литр цэвэр усны үнийг 71 хувиар, бохир усны үнийг 88 хувиар, цахилгааны үнийг квт тутамдаа 20 гаруй хувиар, цахилгааны суурь хураамжийг 2 дахин, дулааны үнийг 15 хувиар нэмсэн. Энэ бүх нэмэгдлүүд өвлийг өнтэй давах гэсэн ард иргэдийн амьдралыг ихээхэн хүндрүүлсэн том дарамт болох нь гарцаагүй.
Алслагдсан бүс нутгууд өвлийг өнтэй давахад эрчим хүчний асуудалтай хэвээр байна. Баруун бүсийн эрчим хүчний систем жил бүр 8-10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласаар ирлээ. ОХУ-аас авч буй эрчим хүчний үнэ ч өслөө. 2012 онд гэрээ байгуулсан Улаанбаатар хотын V цахилгаан станц одоог хүртэл сураггүй. Дорнод бүсийн Чойбалсан дулааны цахилгаан станцыг 100 МВт-аар өргөтгөх тендер 2013 онд зарлагдсан боловч өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт хийгдсэнгүй. Эрчим хүчний салбарт зөв бодлого, мэргэжлийн зохион байгуулалт алдагдаж байхад Засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадаагүйд анхаарах ёстой.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоонд онцгой анхаарал хандуулан, хариуцлагажуулах шаардлагатай боллоо. Тариа ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх, зам харгуйг засаж тэгшлэх, учирч болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, отрын бүс нутгийн хуваарилалт гээд нүсэр их ажлыг яам, тамгын гар харалгүй орон нутгийн удирдлагын төвшинд амжуулдаг байсан цаг саяхан. Аймаг, сум, оршин суугч иргэдийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэж байх үндсэн үүргээ умартан утгаа алдсан улстөржилт, сандал ширээний төлөөх замбараагүй тэмцэлдээнийг үндсэн ажлаа болгох хандлага гарах боллоо.
Эрх баригч АН-ын удирдлагуудын албан тушаалын зөрчил тэмцэл орон нутаг, анхан шатанд ч үлгэр дууриал "тэргүүн туршлага" болон хүрээгээ тэллээ. Албан тушаалын төлөөх хуйвалдаан, аалзны тор шиг ашиг сонирхол анхан шатанд хүртэл халдварлаж байгаад харамсал илэрхийлье.
Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал улам бүр хүндэрч хямрал гүнзгийрэх шатандаа орлоо. Энэ оны хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 3 хувьтай гарсан бөгөөд оны төгсгөлд 1.8 хувь болох төлөвтэй байна. Төсвийн алдагдал жилийн эцэс гэхэд 1 их наяд төгрөгт хүрэхээр байна. Гадаад худалдаа бүхэлдээ агшиж, эдийн засагт үл итгэсэн байдал, хүлээлтийн уур амьсгал бүрхлээ. Хүмүүс бизнэс эхлүүлэхээс болгоомжлох болов. Банкны чанаргүй зээлийн хэмжээ 14 хувьд хүрч банк, санхүүгийн салбарт гурван улаан гэрэл аслаа. Эдийн засгийн хямралыг дагаад нийгмийн сөрөг үзэгдлүүд ихэсч гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна. Сүүлийн хэдэн жилийн турш өсөлттэй байсан төрөлт буурч хүн амын өсөлт саарч байгаа нь хямрал хүндрэлийн уршиг ямар гүн гүнзгий явагдсаныг нотолно.
Энэ жилийн төсөвт тодотгол хийхдээ төрийн албан хаагчдын тансаглал бүрийг таслан зогсоох ёстой. Учир нь төрийн албан хаагчдын тансаглал, үргүй зардал "Шилэн дансаар" ил болж олон түмний бухимдлыг төрүүлэх боллоо. Ирэх оны төсвөө бид бодитой төлөвлөж, үргүй зардал, нүсэр бүтцээ цомхотгох, урсгал зардлаа танах зохицуулалтыг хийхээс өөр сонголтгүй боллоо. Айсуй жилд бид "Чингис" бондын өрийг төлөх хуримтлалыг бий болгох ёстой. Гэтэл "Чингис" бондоос зээл авсан аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүй дансаа хаалгахад хүрсэн явдал эхнээсээ гарч эхэллээ. Ард түмний нэрээр авсан бондын хөрөнгийн зарцуулалтын асуудал хариултгүй хэвээр байна. Тиймээс энэ асуудлыг их хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэж байна хэмээн мэдээллэв.
Энэ бүхнээс үзэхэд бид өвөлжилтөд бараг бэлэн бололтой. Гэхдээ төрдөө итгэхгүйгээр өөрсдөө амь амиа бодвол дээр биз...
ард түмэн · 2015/10/05
одоо худлаа ярихаа түр зогсоогоод ард түмэндээ туслаач луйварчдаа
Зочин · 2015/10/05
ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. ЗАЛУУ НАМУУД ДОТРООС ХАМГИЙН ИХ ЗОВЛОН ҮЗСЭН ХАМГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ЧАДВАРЛАГ НЬ АРДЧИЛСАН НАМ. 88583399
Зочин · 2015/10/05
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛНТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. ШҮХ 88583399
bi · 2015/10/05
МАНыхан зөв ш дээ
bi · 2015/10/05
АН хэзээ ч үнэнийг хэлдэггүй. бодит байдалыг үнэлж чаддаггүй ш дээ.
Зочин · 2015/10/05
100 жилийн өмнө орж ирсэн ардчилагчдыг нутаг буцаа.
Зочин · 2015/10/05
ардчилсан намийхан албан тушаал булаацалдсаар байгаад эх орноо дампууруулав аа амь амиа бодож бсан нь дээр юм бна энэ намийн уеди
Зочин · 2015/10/04
Za ene Man chin bur soliorood yavchlaa. Ed nariin uyed amiral ikh saikhan bj gêne dee. Tiim saihan bsan yum bol YADAJ zamaa barikh chin yasan yum kkkk. Unen tenegtene shuu de nar.
Зочин · 2015/10/04
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..ШҮХ
ZOCHIN · 2015/10/04
BYAMBATSOGTOO CHI BITGII HUTSAN ULIAD BAIGAACH UR TARIA YAJ HURAAJ AVAH N DARGA NARAAS SHALTGAALDAG YUMU HORIN HEDEN JIL TANAI NAM YU HIIV 20000TOG OGOHOOS OOR YUM HIISENUU HARAGDAH YUM BNU GANTS JORLON BARISAN UU HEL DE
Зочин · 2015/10/04
Өвөл болохгүй.7хоног л 30 хүртэл хүйтэрнэ.
Зочин · 2015/10/04
saihanbileg odoo byyr ovormongolyn radio shig yaridag bolj dee hoorhii.boroo orj ch magad orohgyi baij ch magad gehdee shyhree avaarai gedeg shog kkkk.saihanaa argagyi l bayartsogt ta 2 iin tolgoi hyrehgyi shy dee.hiree medej bai l daa.ail avch yavah bish uls eh ornyg avch yavna gedeg chini ta nar metiin nusan taglaanuud hiideg ajil bish bn sh te.ta 2 orost surguuli togsson gesen chini orosoor yarij chadahgyi yaj shalgaltaa ogch diplom avdag bnaa.odoo englisheer bas yarih geed bh um. ichij bail daa
Зочин · 2015/10/03
ZA NAMUUUD MEDDEG ASUUDAL CH BISH BAIHAA HOO. BAIGALIIN HUCHIN ZUIL YAJ UURCHLUGDUHIIN HEN CH TAASHGUI HUN TURULHTUN HUCHIN MUHUS. NAM ZAM BUUR TSAASHAA SHUUUUUUUUU
Зочин · 2015/10/03
Yah unen
зочин · 2015/10/03
ГАЗАР ХӨДЛӨВ САЯХАН
Зочин · 2015/10/03
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ААС САЙД АСАН БАТБОЛД, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН