news-image

Сая гаруй хүнтэй Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын дарга Үүл баатарын хэрэгжүүлж байгаа ажилд сайн ч зүйл бий, бас саар ч зүйл бий.

Харамсалтай нь алдахаасаа онож авсан Үүл даргын шийдвэрүүд сонгууль дөхөх тусам онохоосоо алдах нь их боллоо. Магадгүй Баатар дарга маань олон ажил амжуулья гэж зүтгэсэн нь эцэстээ түүний хийсэн ажлуудыг харлуулаад эхлэв үү гэлтэй.

Автозамын 1-р эгнээнд тавьсан машинуудыг ачих шийдвэрийг хотын захиргаанаас гаргаснаар нийтийг хамарсан нийслэлийн шийдвэрүүд хэрэгжиж эхлэсэн. Зөвшөөрөлгүй газар байршуулсан иргэний автомашиныг ачиж зөөвөрлөх олон компаниуд борооны дараах мөөг шиг олширон, сүүлдээ машин ачилтын арга хэмжээ нь улайрсан “луйвар”-ын шинжтэй болж эзэн нь орхисон машиныг 2-3 минутанд бараг хулгайлах шахуу ачих болсноор иргэд бухимдах болсон. Иргэдээс машин зөөж тээвэрлэсний төлбөрийн инэнх нь хувийн хэвшилд ордог гэдгийг дулаад нийслэлчүүд мэл гайхсан гэдэг.

Тэгж байтал хотын захиргааны “хурган” дарга нар энд тэндэхийн жижиг гүүрэн дээр усан хөшиг нэртэй “усан гоожуур” тавьж, түүнийгээ сүр дуулиантай нээлт хийсэн нь олны элэг доог болсон. “Ичсэн хүн хүн алн”а гэгчийн үлгэрээр одоо ч гэсэн Арслантай гүүрийн усгүй шахам орчныг тохижуулах нэрээр үргүй хөрөнгө урссан ажил үргэлжилсээр л байна.

Зуны жуулчдын улирлыг тохиолдуулах нэрээр архи дарсаар үйлчилдэг баар караоке, шөнийн цэнгээний газрын хуваарийг 00:0 цагт тардаг байсныг Хотын даргын шийдвэрээр болиулж 04:00 хүртэл ажиллуулах зөвшөөрөл өгсөн нь иргэдийн нэг хэсэгт нь шоудах, архидан согтуурах боломжийг олгож, нөгөө хэсэгт нь архичид, караокечдынхаа дууг даган дуулж хонох, эцэст нь уусан уугаагүй хоёрын хоёуланг нь “нойргүй хонуулах” хосгүй шийдвэрийг гаргасан. Ерөөс манай баар, караокений ихэнх нь орон сууцны нэг давхарт, эсвэл орон сууцнуудын дунд байдаг гэдгийг мань дарга шийдвэр гаргахдаа анзаараагүй бололтой байдаг. Мөн энэ шийдвэрийн улмаас цагдаагийн дуудлагууд баар шөнийн клубт төвлөрч, иргэдийн дуудлагад очиж амжихаа байсан гэх мэдээлэл байна. Уг нь Үүл дарга энэ шийдвэрээ 9 сар гарангуут цуцлана гэж байсан өнөөг хүртэл таг чимэээгүй гүрийсээр.

Ингэж байвал хүнээсээ илүү “ухаалаг” автобусаар нийслэлийн иргэд маань үйлчлүүлэх юм болов. “Урт, ухаалаг” автобус удаа дараа хэл ам дагуулсан ч хотын захиргаанаас тэр бүрт аргалсаар өнийг хүртэл. Мөнгө хураагчгүй автобусанд иргэд тусгайлан худалдаж авсан картаа уншуулах юм уу, эсвэл бэлэн мөнгө хайрцаганд хийх ёстой. Үнэндээ энэ асуудлыг хэрэгжүүлэхэс өмнө мөн ч их хэлсэндээ. Эхлээд хүмүүсийн амьжиргааны түвшин, соёлыг дээшлүүлж байж үүнийг нэвтрүүлэх ёстой.

Кондукторт чичлүүлэн байж тасалбараа төлдөг манайхан кондукторгүй автобусанд сууна гэдэг үнэгүй зорчино гэснээс ялгаагүй хэрэг бусуу. Тиймдээ өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид ухаалаг автобусны “ухаан муутай шийдлийг” эсэргүүцэн ажил хаялт зарлаад байгаа ажээ.

Ийнхүү хотын дарга болон түүнийг тойрон хүрээлэгч нарын балгаар өвлийн анхны цас орсон энэ өдөр иргэд автобусгүй даарч бээрэн зогсоход хүрлээ.

Шилэн дансны шинэхэн мэдээлэл Нийслэлийн удирдлагуудын булхайг илчиллээ. Ганцхан жишээг дурьдахад хотын дарга утсан холбоондоо сардаа 7.0 сая төгрөг зарцуулсан гэх, Нийслэлээс тогтоосон 1 хувийн татварыг аж ахуйн нэгжээс авахын тулд тэдэнд өндөр өртөг бүхий кассын машин “шахсан” гэх, Үүл баатрын хүү нь гэр хороололыг барилгажуулах асуудлын хүрээнд Туркууды “мурисан” гэх, төрсөн дүү нь Сэлэнгэ аймагт 110 км зам барих ажлыг тендергүй авсан гэх зэрэг Хотын дарга Э.Бат-Үүл баатарт хаягласан учир нь олдохгүй мэдээллүүд ар араасаа дуулдах боллоо.

Ингээд бодохоор Үүл баатрын маань үйл нь буруудаж эхлэв бололтой.