Ганц бие загаснуудын сонирхол нь шинэлэг зүйл рүү татагдах болно

Хонь - (3/21-4/19)
Ажлын шинэ долоо хоног эхлэхэд ганц бие хониныхныг од эрхэс зоригжуулан дэмжихэд та хамраа сөхнө. Орчлон ертөнц гоонь эрчүүдийг ирээдүйн ололт амжилтынхаа үндэс суурийг бат бөх тавьсан эсэхийг шалгана. Та нарын одоогийн хийж буй хүнд ажил болон байнгын хичээл зүтгэл тань хожим үр өгөөжөө өгч, тогтвортой үйл явц эцэстээ шагнал болж ирнэ. Одоо хүчээ шавхаж байгаа нь асуудал боловч, санаа зовж байгаа бүхнээ хийх ажлын жагсаалтынхаа эхэнд нь байрлуулбал бүгд шийдэгдэх болно. Дуусгаагүй орхисон ажил таныг цухалдуулах учир дуусгаж оюун ухаанаа амраа.

Үхэр - (4/20-5/20)
Төлөвлөгөө гаргах, бүтээлч үйл ажилгаагаа идэвхжүүлэх, ажил хэргийн болон хайр сэтгэлийн холбоо харилцаа үүсгэхэд тааламжтай өдөр. Энэ өдрийн эерэг хандлага сэтгэл хөдлөлөө тогтоон барих, хянахад тусална. Зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийж, боломж бүрийг ашигла. Өнөөдөр танилцсан хүн ирээдүйд албан тушаал ахих болон санхүүгийн хувьд биеэ даахад тань тусална.

Ихэр - (5/21-6/21)
Бүx ажилд үp бүтээл гарна. Ямар ч ажил сайн бүтнэ. Урьд өмнөх ажлын үp дүнг үзэх цаг ирсэн. Нарийн төлөвлөгөө боловсруулж хөтөл. Сэтгэл гонсойх байдалд хүрэхгүйн тулд мөнгө болон баримт бичиг боловсруулахтай холбоотой ажилд анхаарал болгоомжтой ханд. Ирээдүйн үйл ажиллагааг өрөгжүүлэх, орлогын шинэ эх үүсвэртэй болох боломж олдохыг үгүйсгэхгүй. Төлөвлөсөн ажил бүтэхэд хурдан түргэн зан, буруу эрэгцүүлэл сөргөөр нөлөөлнө. Өрсөлдөгчдийн гүтгэлэг, хүмүүсийн зөвлөгөө, хов живнээс хол бай.

Мэлхий - (6/22-7/22)
Албан тушаал ахих нь таны амьдралын эцсийн зорилго биш. Өнөөдөр та өндөр байр суурь, нэр хүнд олохын тулд ихээхэн хүчин чамайлт гаргана. Та өнөөдөр өөрийн чинь замд тааралдах бүх саад тотгорыг давж чадахгүй. Ямар ч ажилд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Үйл явдлын явцаас шалтгаалж таны хүсэн хүлээснээр болохгүй. Таны төлөвлөгөө ба найдвар нь биелэх тавилангүй байна. Хэрэв та тавьсан зорилготой бол түүндээ хүрэхээр тэмүүл. Хуучин найз нөхдөө бүү март.

Арслан - (7/23-8/22)
Үдээс өмнөх цагийг өнгөрсөн долоо хоногт үүссэн санхүүгийн ба бусад бэрхшээлүүдийг зохицуулахад зарцуулна. Найз нөхөд ивээн тэтгэгчтэй таагүй байсан харьцаа сайжирч, ажил хэрэг хурдан урагшилна. Хэрвээ санхүүгийн хүндрэл гарвал бүү санаа зов. Энэ долоо хоногт шийдэгдэнэ.

Охин - (8/23-9/22)
Бүхий л талаар сайн өдөр. Хамтын үйл ажиллагаа, шинэ гар урлалд суралцах, уран бүтээл туурвих, шинжлэх ухааны ажил зэрэгт ээлтэй. Од эрхэс урьдын адил таныг ивээж байна. Санхүүгийн байдал дажгүй сайжирна. Тоглоомд хожих, зээлээ буцаан авах, ашигтай наймаа хийх боломжтой. Анзааргагүй хэлэх үг, аль эсвэл сөрөг сэтгэл хөдлөлөөсөө болж догшин ширүүн аашилж болох ба энэ нь ойр дотны хүнтэй харилцах харилцааг ноцтой түвэгтэй байдалд оруулж, бүр цаашлаад дипломат харилцаа холбоог бүрэн таслах түвшинд аваачих болно.

Жинлүүр - (9/23-10/22)
Хөгжим, утга зохиолд гялалзсан авьяасаа илрүүлнэ. Хайр дурлалд эрс шийдэмгий байна. Хангалттай байх хэдий ч таны сонирхолыг бараг татахгүй. Хөрөнгө мөнгөө итгэж зарцуулах найдвартай хүмүүсийг ол. Үйл ажиллагааны цар хүрээ, нөлөө бүхий хүний дэмжлэг хүсч буй зүйлд дэмжлэг авахгүй. Өмнөх өдрийн нөлөөгөөр өөртөө итгэлтэй байдал гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байж чадахгүй. Тиймээс биеэ энхрийлүүштэй.

Хилэнц - (10/23-11/21)
Таны боловсролоо дээшлүүлэх, курс дамжаанд явахад хэн нэгэн саад болно. Учир нь таны гэр бүлийн гишүүн хүндээр өвдөх магадлал өндөр байна. Иймээс өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Ажил алба, хувийн амьдралд алдаа гаргахаас болгоомжил. Эрч хүч бага байх тул дарга удирдлага, ажлын түншүүдтэйгээ харьцахаас зайлсхийсэн нь дээр. Хуучны сонин сэтгүүл уншиж, зургийн цомог үзэж таны амьдралд тааралдсан бүхнийг эргэн дурсах нь сэтгэлийг тань жоохон ч гэсэн сэргээнэ.

Нум - (11/22-12/21)
Албан тушаал ахих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх тал дээр мэдэгдэхүйц амжилт олно. Хамт олны дунд болж буй худал хуурмаг, элдэв явдлын нууц шалтгааныг бүү ух. Ажил дээрх асуудлуудыг шийдэх өвөрмөц арга олж шинэчлэлтийн санаа дэвшүүлэхийг зөвлөж байна. Харин хүнтэй муудалцах, хэн нэгнийг далдуур муулах зэргийг тэвчээрэй. Хайр сэтгэлийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.

Матар - (12/22-1/19)
Өнөөдөр та урьдчилан таамаглах аргагүй байдалтай байж, өөрийн эрх чөлөөг хязгаарлахгүй мөртлөө бусдын эрх чөлөөг хязгаарлах хандлагатай байна. Хардалт бол аюултай зүйл гэдгийг санаж, түүнийхээ зан чанарыг мэддэг тул тайван бай. Зарим Матарнууд олон нийт, сэтгүүлчдийн анхааралд өртөхийг хүсэж түүнийгээ илэрхийлэх болно. Мөнгөн орлого болмжийн хэмжээнд байна.

Бумба - (1/20-2/18)
Таагүй явдал болж болзошгүй тухай танд сануулж байна. Хэдийгээр болж буй үйл явдалд санаа тавьж байвч тэдэнд хэцүү байх болно. Зарим нэг нь жижиг сажиг зүйл болгонд сэтгэл санаа нь өгсөж уруудна. Таны гол зорилго бол дотоод амар амгалан байдлаа олж, жижиг сажиг зүйлүүдэд санаа зовохгүй байх явдал юм. Шаргуу зоригтой байдал нь саадыг даван гарах болно. Хайр дурдал мөн романтик болзоонд таатай байна. Зан байдал мөн сэтгэл хөдлөлийн байдал ашигтай өөрчлөлтийг авчрах болно.

Загас - (2/19-3/20)
Гайхалтай сонин содон зүйлүүдэд татагдана. Гэвч одоо бол алсын орныг зорих цаг биш, тэндээс та юу ч олж чадахгүй, харин ч алдана. Тайван амьдарч сурч, эрсдэл, хүнд ажил, сэтгэл зүйн болон бие махбодын хүнд ачааллаас татгалз. Ойр дотнын хүмүүсийн харилцаа бие биенээ ойлголцолд хүрнэ. Ганц бие загаснуудын сонирхол нь шинэлэг зүйл рүү татагдах болно.