Дуучин Э.Ганболорыг илэрхийлэх “Гурван үг”
2015/10/13
“Sweetymotion” хамтлагийнхан саяхнаас шинэ уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ. Хамтлагийн гурван бүсгүй энэ удаад уран бүтээлээ тун өвөрмөцөөр хүргэхээр зорьж, тус бүрдээ бие даасан хэд хэдэн дуу гаргахаар ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр хамтлагийн ахлагч, дуучин Э.Ганболор өөрийн анхны бие даасан шинэхэн уран бүтээл болох “Гурван үг” дууныхаа клипийг үзэгч олондоо хүргэлээ.
Цэцээ, Ариука нар үгийг нь бичсэн энэхүү дууг "Ocean Grey" студийнхэн Э.Ганболорт зориулан бүтээжээ. Харин клипний зураг авалтыг Увс аймгийн Хяргас, Увс нуурын эрэг, Хэцүү хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад авсан байна. Мөн "V" студийн чадварлаг залуус тус клипэнд дрон ашиглан байгалийн гайхалтай тогтоцыг хөгжмийн аянд хослуулан авч гаргажээ.
Э.Ганболор "Бид гурав ганц ганцаараа өөрсдийн зан төрх, стилийг илэрхийлсэн дуу гаргахыг хичээлээ. Хамтлагт гурван хүний үзэл бодол шингэдэг бол энэ дуугаар би өөрийгөө илэрхийлэхийг, бусдад сонсгохыг, мэдрүүлэхийг хүссэн тэр зүйлийг хүргэхийг зорьсон" гэлээ.