Монголын урлагт тэр дундаа хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрсдийн хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрөө зориулан яваа авъяаслаг залуу уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар уран бүтээлийн хамтарсан тоглолтоо Монгол бөхийн өргөөнөө хоёр өдөр дүүрэн үзэгчтэйгээр буюу 6000 гаруй үзэгчдийг дуу хуур, инээд наргиан, баяр цэнгэлээр цалгиулж ёстой л нэг урлагийн бахдам сайхныг мэрүүлж чадлаа. Тэдний үзүүлбэр номер бүр үзэгчдийн сэтгэлд хүрч, нэжигнэсэн халуун алга ташилт, баярын уухайтай бүтэн 3 цаг гаруй үргэлжилсэн юм.

Тоглолтыг хоёр уран бүтээлчид маань өөрсдөө найруулсан нь хошин урлаг болоод нийтийн дууны урлагийг гайхалтай хоршуулж үзэгчдийг инээлгэж, уярааж ёстой л нэг үзэх юмтай тоглолт болж чадлаа. Ийнхүү залуу сайхан нас, авъяас билиг, хүсэл тэмүүллээрээ нэгдэж сайхан тоглолтыг үзэгч түмэндээ хүргэж чадсан уран бүтээлчдийнхээ цаашдын уран бүтээл, ажил амьдралд уншигч, үзэгчдийнхээ өмнөөс халуун талархал дэвшүүлье. Ингээд эрхэм уран бүтээлчдийн тоглолтноос хийсэн фото сурвалжлаганаас хүргэж байна.


www.Urlag.mn