Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ А.Баярмаа Улс төр, УИХ 2015/10/14 2015-10-14 10:42:44 2024-11-19 05:40:10 Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал байлаа. Тус байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлэн олонхын санал авсан УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татаж буйгаа мэдэгдсэн албан бичгийг УИХ-ын даргад ирүүлсэн тул Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг дахин хэлэлцэхээр оруулж ирж байна хэмээн хуралдааныг даргалж буй УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татсан учир Д.Ганбат гишүүнийг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн УИХ дахь АН-ын бүлгийн түрүүчийн шийдвэр хүчин төгөлдөр болохыг мэдэгдсэнээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигч Д.Ганбатыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Зочин · 2015/10/14
БАЯРЦОГТЫН БУРУУ БАГА. ХАРИН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫНХАНД ЗАРААД БУРУУГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД ХААНА Ч БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН МАН-ЫН ДАРГА АСАН БАТБОЛД, С.БАЯР НАР БОЛ ЖИНХЭНЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛСЭН ХУЛГАЙЧУУД ГАРЦААГҮЙ МӨН. ӨӨРСДӨӨ БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ХИЙЧИХЭЭД АРДЧИЛАЛРУУ БОЛОХГҮЙ БҮХНЭЭ ЧИХДЭГ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ МУУ АРАНШИНГАА МАН, ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ЦААНА НЬ БАТБОЛД, БАЯР ТЭРГҮҮТЭЙ МАН-ЫН ЖИНХЭНЭ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН ХУЛГАЙЧ НАР НУУГДАЖ ҮЛДЭЭД БАЙНА. .ШҮХ 88583399
zochin · 2015/10/14
AN aa ta nar iim l mereg1liin bus bolobsrol muutai, zan teleb gej abahk umgyi iim hkuulia meddeggyi hkuneer darga hkiilgehk gej OYUINGEREL abgai men zutgej bnaa Endees l hkurdan ZG g ogtsruulj, UIHK g taraay