МАН-ынхан бүх түвшинд бодлого үйл ажиллагаагаа нэгтгэлээ
2015/10/14
Өнөөдөр Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан нь эвтэй байхдаа үр дүнтэй агуулгын дор МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар болон тэргүүлэгчид, дүүргийн намын хорооны удирдлагууд оролцсон зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Тодруулбал, улстөрд намрын халуун өдрүүд үргэлжилж, сандал суудлын төлөө хэл ам, хэрүүл тэмцлээр дүүрэн АН-ын зөрчил, тэмцэл туйлдаа хүрч улам даамжирсаар төр засаг, нийгэм, улстөр, эдийн засгийн бүх түвшинд хямран доройтчихоод буй энэ үед сөрөг хүчин болох МАН нэгдэж бүх түвшиндээ ойлголцож байна. Өнөөдөр болсон энэхүү хуралдаанаар МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэл, дүүргийн намын хорооны дарга нар ирээдүйн улс орны хөгжил, нийслэл хотын дахин сэргэлтийн талаар шинэ, шинэ санаанууд дэвшүүлж сэтгэл ханамжтай хот, хүнлэг хот, аз жаргалтай хот, иргэдэд ээлтэй Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Дэлхийн хотуудын өндөр хөгжсөн бодлогын үйл явцын талаар ч ярилцлаа.
Монголчууд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг МАН-ынхан бүх шатандаа зөвлөлдөж цаашдын бодлого төлөвлөгөөгөө боловсруулцгааж байна.
Мөн энэхүү хуралдаанаас МАН-ын дарга М.Энхболд дүүргийн намын хороод болон намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаа, улстөрийн хариуцлагыг өндөржүүлж, сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, нэгдсэн нэг удирдлагын дор бодлого үйл ажиллагаагаа нэгтгэн эв нэгдлийг эрхэмлэж ажиллах үүрэг, чиглэлийг нийслэл дүүргийн удирдлагуудад өглөө. Ямартай ч намын зүгээс нийслэлийг удирдан залж буй энэ том айлд итгэл хүлээлгэсэн нь МАН-ынхан бүгдээрээ зөвлөлдөж бүх түвшинд хүчээ нэгтгэж буйг харууллаа.
Зочин · 2015/10/14
БАЯРЦОГТЫН БУРУУ БАГА. ХАРИН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫНХАНД ЗАРААД БУРУУГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД ХААНА Ч БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН МАН-ЫН ДАРГА АСАН БАТБОЛД, С.БАЯР НАР БОЛ ЖИНХЭНЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛСЭН ХУЛГАЙЧУУД ГАРЦААГҮЙ МӨН. ӨӨРСДӨӨ БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ХИЙЧИХЭЭД АРДЧИЛАЛРУУ БОЛОХГҮЙ БҮХНЭЭ ЧИХДЭГ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ МУУ АРАНШИНГАА МАН, ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ЦААНА НЬ БАТБОЛД, БАЯР ТЭРГҮҮТЭЙ МАН-ЫН ЖИНХЭНЭ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН ХУЛГАЙЧ НАР НУУГДАЖ ҮЛДЭЭД БАЙНА. .ШҮХ 88583399
Зочин · 2015/10/14
1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛЖ МОНГОЛЫН КОММУНИСТ ЗАСГИЙГ ТҮЛХЭН УНАГААЖ АРДЧИЛАЛЫНХАН ОРОН СУУЦЫГ АРД ИРГЭДЭД ӨӨРСӨНД НЬ ХУВЬЧИЛНА ГЭХЭД МАН-ЫНХАН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СҮЙРНЭ ГЭЭД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙСАН. ТЭГЛЭЭ ГЭЭД ЭДИЙН ЗАСАГ ТЭР ҮЕИЙНХЭЭС ДООШОО ОРООГҮЙ. ХАРИН АРД ИРГЭД ОРОН СУУЦААРАА БАРЬЦААЛЖ БАНКНААС ЗЭЭЛ АВЧ АМЬДРАЛ АХУЙГАА САЙЖРУУЛЖ ТӨРИЙН НУРУУН ДЭЭРХ АЧААГ ХӨНГӨВЧИЛЖ БАЙНА. МАЛЫГ МАЛЧДАД НЬ ХУЬЧЛАНА ГЭХЭД КОММУНИЗМЫН ҮЛДЭГДЛҮҮД МӨН Л ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН. ХУВЬЧЛААД МАЛЫН ӨСӨЛТ БАРАГ 3 ДАХИН НЭМЭГДЭЖ 60 САЯ ХҮРЧ БАЙНА, ЗӨВХӨН ДАРГА НАР ГЭЖ АРД ИРГЭДДЭЭ АЛАГ ҮЗЭЛ ГАРГАХҮЙ НИЙТ АРД ИРГЭДЭЭ ГАДААД БУЮУ /Е/ ПАСПОРТЖУУЛЖ ЧӨЛӨӨТЭЙ ГАДААД ОРОНРУУ ЗОРЧДОГ БОЛГОНО ГЭЖ Э.БАТ-ҮҮЛ БААТАРЫГ ХЭЛЭХЭД МАН-ЫНХАН МӨН Л ЭСЭРГҮҮЦЭЭД АРД ИРГЭД БҮГДЭЭРЭЭ ГАДАГШАА ЯВААД МОНГОД ҮЛДЭХ ХҮН БАЙХГҮЙ БОЛНО ГЭЭД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙСАН. МОНГОЛЧУУД ЭХ ОРНОО ЭЗЭНГҮЙ ХАЯАД БҮГД ТЭР ЧИГЭЭРЭЭ ГАДАГШАА ЯВЧИХСАН НЬ ХААНА БАЙНА. ХАРИН МАН-ЫН ДАРГА С.БАЯР, БАТБОЛД , БИЛЭГТ, Н.ЭНХБАЯРЫН ДҮҮ ЭНХТУЯА, ЭНХБАЯРЫН ТУСЛАХ Б.ХУЯГ НАР 5 Т