МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ И.ГАУК НАР ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ ХИЙВ
2015/10/15
Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар Төрийн ёслол хүндэтгэлтийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, баруун, зүүн хоёр Герман нэгдэж ХБНГУ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй 2015 онд хэрэгжиж буйгаараа онцлог юм гэдгийг талууд тэмдэглэж байв. ХБНГУ нь Монголын ардчиллыг анхнаас нь дэмжсэн орны нэг бөгөөд Европ дахь гол түнш юм.
Хоёр орны хооронд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтын үеэр тэмдэглэн ярилцлаа.
Зочин · 2015/10/15
ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭДЭН ГА-ГААР НЬ АВЧ ХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.ГАНБААТАР ХУДЛАА ДИПЛОМТОЙ ХУУРАМЧ АМЬТАН. 3-ДАГЧ ХҮЧИН ГЭДЭГ ТИЙМ Л УЛСУУД БАЙНА. 4 БА 5 ДАХЬ ХҮЧНҮҮД Ч ТИЙМ Л БАЙНА. УЯНГА, ДАВААСҮРЭН НАР Ч ЯЛГААГҮЙ ТЭДНИЙГ СОНГОЖ АЗАА ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ. МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ДЭЭР. ДОЛООН ДОР ЮМ БОЛНО.УРЬД ӨМНӨ ДАРГА НАР ИДЛЭЭ УУЛАА ГЭЭД БАЙДАГ БАЙСАН . ХЭН Ч ТЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛДАГГҮЙ БАЙСАН . ЗӨВХӨН АН Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ШОРОНД ОРУУЛДАГ БОЛГОСОН. АН -ААС ӨӨР МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. 88583399