Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН II ИХ НААДАМ”-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өнгөрөгч амралтын өдрөөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодруулсан билээ.

Ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олон ажилласан юм.

Энэ жилийн наадам Багийн мэндчилгээ, Дуу, Уран уншлага, Бүжиг, Хөгжим, Ардын урлаг гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодруулж "Гранпри"-ийн эзнээр тус наадамд хоёр дахь жилдээ оролцож буй "Айст Монголиа" телевизийн хамт олон шалгарлаа. Энэ жилийн Гранпри шагналын эздийг БСШУЯ-ны сайдын нэрэмжит шагнал, Алтан цом 500.000 төгрөгөөр ураамшуулан шагналаа.

www.Urlag.mn