МУСТА дуучин Н.Мөнгөншагайн дуулсан “ГАНГАРАА” дууг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Эрхэм уран бүтээлч маань энэхүү дууныхаа нэрээр нэрлэсэн "Гангараа" нэртэй цомгийн баяр болоод "Гангараа" тоглолтынхоо хэвлэлийн хурлыг өнгөрөгч 14-ны өдөр хийсэн билээ.

Тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа нилээдгүй эрэлттэй байгаа нь түүний үнэнч сонсогч фенүүд нь 21-ны өдрийг буюу "Гангараа" тоглолтыг тэсэн ядан хүлээж буйн илрэл биз ээ. Эрхэм уран бүтээлчийн бас нэгэн үнэнч сонсогч нь Монгол улсын ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг гэнэ шүү.

Тэрээр цахим хуудсаараа дамжуулан өөрийн сонсох дуртай дуу болох "Гангараа" дууг найзууддаа түгээж авъяаслаг уран бүтээлч МУСТА Н.Мөнгөншагайд амжилт хүссэн байна.

Ингээд уншигчиддаа аатай омогтой эрийн хийморь сэргээсэн "Гангараа" дууг зориулж байна. Та бүхэн маргааш "Монгол бөхийн өргөө"-нөө ганцхан удаа болох "Гангараа" тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 91009554 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn