Өнгөрсөн онд Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийсэн, зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзикл 2015.10.29-ний 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.

Залуусын өнөө цагийн амьдралын ээдрээ, хайр дурлал, амьдралын эхлэл түүнээс залуус ямар үлгэр авч өнөөгөө хэрхэн дүгнэж байгаа үйл явдлын өрнөлөөр нийслэл Улаанбаатар хотын түүх болон түүний нандин уламжлал, шинэ агуулга амьдралын хэв маягийг өгүүлдэг уг мюзиклд дуучин Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт, Е.Даваасүрэн болон Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, дуучин Ц.Гансүх, Г.Нандинчимэг, Д.Зоригт нар тоглох юм.

Мөн олны хэсэгт Улаанбаатар чуулгын бүжигчид бүжиглэх ба бүжгийг СТА, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хөгжмийн найруулгыг Д.Мөнхболд гүйцэтгэж, найруулагчаар ОХ-ны Буриад улсын Төрийн Шагналт Олег Юмов ажиллаж байна.

Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн касс болон http://www.monda.mn/#host/6 сайтаас авах боломжтой.
Анги хамт олны захиалгыг 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаарын утсаар авч байна. Мөн тасалбарыг оюутнуудад 30%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдаална.

Тасалбарын үнэ: Партер – 15,000₮, Бельэтаж – 10,000₮

www.Urlag.mn