Ерөнхийлөгч Их тэнгэрт АН-ынхныг эвлэрүүлсэн үү
2015/10/21
Л.НОМИН
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын санаачилгад одоогоор хэдэн гишүүн нэгдсэн бэ?
“Ямар нэг тоо хэлмээргүй байна. Ерөнхийдөө тоо дөхөж байгаа. Одоо мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж Г.Уянга гишүүн энэ асуултанд хариуллаа. 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-ын даргад өргөн барьж, хэлэлцэх учиртай.
Арабын нэгдсэн Эмират улсад очиж Оюутолгойн ордыг ашиглах гэрээг байгуулсан нь УИХ-ын тогтоол зөрчиж, Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг хүртэх хугацааг хойшлуулсан хэмээн Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж тэд үзсэн юм.
Огцруулах бичигт хэдэн гишүүн гарын үсэг зурсан талаар зөрүүтэй мэдээлэл гарах боллоо. Г.Уянга гишүүн фэйсбүүк хуудастаа энэ сарын 7-ны өдөр оруулсан мэдээлэлд одоогоор огцруулах бичигт УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа нар л гарын үсэг зурсан гэж зураг нийтэлсэн байлаа. Одоогоор 14, 15, 16 гишүүн дэмжихээ илэрхийлж гарын үсэг зурсан гэж санаачилсан гишүүд хэлж буй. ИЗНН-аас бусад намын гишүүн гарын үсэг зурсан гэсэн.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий. АН-аас нэг гишүүн гарын үсэг зурсан” гэж уржигдархан ярьсан. Тэгвэл нэг “урвагч” нь бүлгийнхээ хуралд бараг суудаггүй Р.Амаржаргал гишүүн аж. Түүнийг гарын үсэг зурсан тухай Г.Уянга гишүүн есдүгээр сарын 18-нд твиттер хуудастаа бичсэн байлаа. “Шударга ёс” эвслийн бүлэг угаасаа нэгдмэл байдлаар байр сууриа тодорхойлдоггүй, хувь гишүүдийн тоглолт ихтэй учир өөрсдийн хүсэл сонирхлоороо үүнд хандсан. УИХ-ын дэд дарга Л.Цог гэхэд “Хувь гишүүдийн байр суурь чухал. Бүлэг дээр хэлэлцэх шаардлагагүй” гэж тайлбарлаж байв. Ямар ч байсан Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ нарын гишүүн тэдэнтэй нэгдэхгүй байх ашиг сонирхол бий. Мөн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын гарын үсэг зураагүй аж.
Хэд хоногийн өмнө твиттер, фэйсбүүкт цацаад байсан гарын үсэг бүхий нэрсийн жагсаалт хаашаа ч юм алга болчихож. Огцруулах асуудал санаачилсан гишүүн нь энэ талын мэдээлэл дэлгэхгүй байх сонирхолтой байгаа. Гишүүдийн хэн нь гарын үсэг зурсан талаар мэдээлэл нээлттэй байх нь эрсдэлтэй, Засгийн газраас лобби явуулж байна гэж санаачилсан гишүүд хэлсэн. Асуудал нь нууц биш байтал хэн дэмжиж буй нь нууц болчихно гэхээр нэг их газар авахгүй санаачилга бололтой. Аль зургадугаар сард л 17 гишүүн бараг нэгдчихлээ удахгүй ч өргөн барина гэсэн эцэстээ гарын үсгээ нууцалсаар сураг алдрах нь.
Энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр нэгэн албан бус уулзалт болжээ. Хаана вэ гэвэл Их тэнгэрт. Монгол Улсад Ерөнхийлөгчийн институци байгуулагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт болсон юм. Хүлээн авалтанд уригдан очсон АН-ын удирдлагууд болон гишүүдтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзсан байна. Цаг үе, нөхцөл байдал сайнгүй байхад АН-ынхныг Засгийн газраа дэмжиж, Ерөнхий сайдаа хамгаалж ажиллах үүрэг даалгавар өгсөн гэнэ. Ерөнхийдөө энэ уулзалтаар хэн хэнийгээ дэмжиж ажиллах, ойлголцолд хүрсэн гэж болно. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-ынхнаас Р.Амаржаргалаас өөр гишүүн цэг ч тавихгүй гэсэн үг. Эв нэгдлээ эрхэмлэж ажиллах хэрэгтэйг нь сануулсан уулзалт болжээ. Ер нь ойлголцохгүй байгаа гэх АН-ын удирдлагууд ч энэ талаар байр сууриа илэрхийлээд эхэлсэн. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Манай намын гишүүдээс гарын үсэг зурахад оролцохгүй. “Шударга ёс” эвслийн зүгээс оролцохгүй байгаасай гэж найдаж байгаа. Сөрөг хүчин ажлаа хийж байхад бидэнд хэлэх юм алга. Гэхдээ сөрөг хүчний тоо бага учраас ийм санаархал нэг их газар авахгүй зогсоно. Магадгүй 19 гишүүн нь гүйцээд орж ирлээ гэхэд Засгийн газрыг унагах хэмжээний санал болж хувирахгүй. Ерөнхий сайдыг огцруулах санаачилгыг дэмжихгүй” гэж ярьсан.
МАН-ынхан эдийн засаг хүнд байна, Засгийн газар сайн ажилла гэж шахна гэдэг ч сөрөг хүчин юм болохоор үүнийг өлгөж авах нь ойлгомжтой. Эвслийн бүлэгт багтах МАХН-ын дарга Н.Энхбаяртай АН-ын дарга З.Энхболд өнгөрсөн амралтын өдөр Ард нийтийн санал асуулга явуулсан 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр уулзаж, ярилцсан байна.
Зэрэгцэн суусан хоёр дарга юу эсийг ярилцах нь мэдээж. Улсын төсөв санхүү шийдэх энэ чухал үед хэн нэгнийг огцруулах, унагаах тухай ярьж УИХ, УИХ-ын гишүүд цагаа гарздахгүй нь бололтой.
Эх сурвалж: www.assa.mn
Зочин · 2015/10/25
Намаар талцан засгаа унагдаг нь АН Тэд ичихдээ засгаар оролдож суугаа нь энэ Энэ нь ЭЗ ийг унагааж ажилд саад болохоос өөр ашиг байхгүй Одоо бидэнд эв эе л хэрэгтэй байна Гүтгэн мушгах нь хэрээс хэтэрлээ Улс эх орноо бодиоор юм аа
Зочин · 2015/10/23
МАН ТҮҮНИЙ ДАРГА С.БАЯР, СҮ БАТБОЛД НАР МОНГОЛЫН Э/З-ИЙГ САМАРЧ ХАЯАД АН, РУУ, БАЯЦОГТРУУ ХАМАГ БУРУУГАА ЧИХЭЖ ГҮТГЭЭД ГАДААДРУУ ГАРЧ НУУГДААД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ АЛГА БОЛСОН.МАН ИНГЭЖ МОНГОЛЫН Э/З-ИЙГ САМАРЧ ХАЯАГҮЙ БОЛ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ ИНГЭТЛЭЭ ХҮНДРЭХГҮЙ БАЙСАН. ХАРИН Ч АРДЧИЛЛЫН БУЯНААР АРД ИРГЭД ӨӨРИЙН ГЭСЭН ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БОЛООД ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ГАЙГҮЙ БАЙНА,ШҮХ 88583399
Зочин · 2015/10/22
Ebleresen ni deer de
зочин 5 · 2015/10/22
одоо засгаараа оролдох цаг биш ээ. Улс орныхоо эдийн засгийг яаж сайжруулах талаар ухаанаа уралдуулах хэрэгтэй. Улсын их хуралд сонгогдсон эрхэм гишүүдээ.
Зочин · 2015/10/21
ОДООГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД АРДЧИЛСАН НАМЫН БУРУУ БАЙХГҮЙ. ХАРИН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫНХАНД ЗАРСАН БУРУУГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД МАН-ЫН ДАРГА АСАН БАТБОЛД, С.БАЯР НАР ХААНА Ч БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ АЛГА БОЛСОН. МАН ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН БУРУУТАН, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН ХУЛГАЙЧУУД МАН*ЫНХАН ГАРЦААГҮЙ МӨН.МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ХИЙДЭГ. ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ АРД ТҮМНЭЭ ЁРООЛГҮЙ ХАВЦАЛ РУУ ТҮЛХДЭГ. ДАРАА ТЭР ҮЕД ГАРЧ ИРСЭН ӨӨРСДӨӨСӨӨ БУСАД ХҮМҮҮСРҮҮ БОЛОХГҮЙ БҮХНЭЭ ЧИХДЭГ. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/21
Амаржаргал гишүүн дарга болж чадаагүй юм чинь мэдээж. Улс төриин намууд Иим ХҮМҮҮС. ХУВИЙН ТОГЛОЛТ ХИИДЭГ. ХҮМҮҮСЭЭС ХОЛ БАЙ ХУСМАА ГОЛСОН. ХҮҮХДҮҮД ХЭЦҮҮ
Зочин · 2015/10/21
Udah tusam muu. Unah n zub
Зочин · 2015/10/21
Засгаа унагаах биш дэмжээд сайн ажиллах хэрэгтэй