Энэхүү эр бэлгийн эсүүд эмэгтэйн үтрээнд орсон бол савны амсарт орж улмаар үр дамжуулах сувагт хүрнэ. Эдгээр олон мянган эсийн зөвхөн ганц нь л үр тогтооход бэлэн байгаа бие гүйцсэн өндгөн эстэй учирдаг. Бэлгийн эрүүл эс нь хэлбэр, хөдөлгөөний хурд, тоо хэмжээгээрээ ялгагдана. Хэлбэр зөв, зууван, хурдан хөдөлгөөнтэй эсийн тоо их хэмжээтэй байвал бэлгийн эрүүл эстэйд тооцно. Бэлгийн эсийг эмгэг, цөөн тоотой, зөв бус хэлбэр хэмжээтэй, хөдөлгөөн удаан болоход хүний амьдралын буруу хэв маяг, өвчин эмгэг нөлөөлдөг.

Эрэгтэй хүн хүүхэдтэй болох чадвартай, эрүүл бэлгийн эстэй байхын тулд мэдэх ёстой зүйлс:
- Халуун уур, саунд тогтмол ороход бэлгийн эсийн тоо цөөрдөг. Энэ нь хуухнагийн халуун нэмэгдсэнтэй холбоотой.
- Бариу өмд, синтетик материалаар хийсэн хувцас, зузаан өмд өмсөхөөс зайлсхийх, учир нь хуухнагийн хэм хүний биеийн хэмээс 4 хэмээр бага байх ёстой ба ийм тохиолдолд төмсөг бэлгийн эсийг үйлдвэрлэх нөхцөл бүрддэг.
- Архи бэлгийн эсийг гэмтээж тахир дутуу, гажиг согогтой эс буй болно.
- Эмийн бодис, жишээ нь, стериод, цитотоксик эмийн төрлүүд нь үр тогтоолтонд сөрөг нөлөөтэй.
- Гадна орчны хор хөнөөл. Бие махбодод сөргөөр нөлөөлж, эсийг гэмтээх, хордуулах, төрөхийн гажиг үүсгэх олон төрлийн хүчин зүйлс дунд бид амьдардаг. Үүнд төрөл бүрийн радиац туяа, фталейт агуулсан гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнүүд, пестицид агуулагчид, улаан мөнгөн ус, хэрэглээний усан дахь хагас хлоржуулсан бифенил, эстрогенүүд багтана.
- Тамхи татах. Тамхи татдаг эрчүүд татдаггүйг бодоход үр тогтоох чадвар хоёр дахин буурдаг.
- Цаг. Эр бэлгийн эсийн тоо өглөөгүүр хамгийн өндөр байдаг. Иймээс хүүхэдтэй болохыг хүсвэл энэ цагт бэлгийн харьцаа хийхэд зохистой.
- Их хэмжээгээр дур ханах эсвэл хэсэг хугацаагаар тэвчих. Их хэмжээгээр дур ханахад үрийн шингэн ихээр ялгарч, эр бэлгийн эсийн тоо ч их өндөр байдаг. Мөн хэсэг хугацаагаар бэлгийн харьцааг тэвчиж байгаад ороход эр бэлгийн эсийн тоо их, идэвхтэй байдаг байна.
-Хоол унд. Чанарлаг, аминдэмлэг хоол хүнсийг хэрэглэх нь ерөнхий биемахбодын байдалд сайнаар нөлөөлөх бөгөөд энэ нь бэлгийн эсийн эрүүл мэндэд ч ашиг тустай.
- Фолийн хүчил, цайрын бэлдмэл нь эсийн тоонд сайн нөлөөтэй. Туршилтаар эдгээрийг агуулсан аминдэмийн нэмэлт уусан хүмүүсийн бэлгийн эсийн тоо 74% хүртэл нэмэгдсэн байжээ.

Үрийн шингэний орчин ба шинж чанар

Үрийн шингэний орчин нь тухайн хүний юу идэж уухаас шууд шалтгаална. Хэрвээ та түүний орчны чанарыг сайжруулья гэвэл хоолны дэглэмээ бага зэрэг өөрчлөхөд л хангалттай. Хүний биеэс ялгарч байгаа бүх шүүрэл нь та биедээ юу “хийснээс” шууд хамаардаг. Биологийн шинж чанар Эр хүний нэг удаагийн дур тавилтаар ялгарах үрийн шингэнд 1% бэлгийн эс агуулагдах ба үлдсэн нь: уураг, аминдэм, чихэр, давс, холестербл, ус байдаг. Усан орчин нь эр бэлгийн эсийг хөдлөх, явах, хамгаалах, чийшлэх үүрэгтэй.

РН баланс

Үрийн шингэний РН орчин нь саармаг буюу 7 байдаг. Бага зэрэг хүчиллэг байна. Гэвч бүх хүнийх адилгүй.Ингээд ямар хүнс, хоол үрийн шингэнд түүний РН- д хэрхэн нөлөөлдөгийг үзэцгээе.
- Никотин, алкохол, каффейн болон бусад сэргээгч эм тариаг багасгах эсвэл бүрмөсөн хэрэглэхээ зогсоо. Эдгээр нь бүгд таны эрүүл мэндийг муутгахаас гадна үрийн шингэнийг хүчиллэг болгодог.
- Түргэн болон хагас боловсруулсан хоолноос татгалзаж, харин түүхий, боловсруулаагүй хоол хэрэглэж занш. Түргэн хоол нь химийн янз бүрийн бодис агуулсан, бэлтгээд удсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээр хийгддэг тул хүний биед хэрэгтэй шим тэжээл нь устаж үгүй болсон ходоод гэдсэнд хог хаягдал болох зүйлсээр дүүрэн байдаг. Тиймээс үрийн шингэнийг хүчиллэг болгоод зогсохгүй ерөнхий биемахбодод муугаар нөлөөлдөг.
- Төрөл бүрийн ногооноос байцааны төрлийн бүх хүнсний ногоо, цэцэгт байцаа, аспарагус, брокколи, брюсел байцааг бага хэрэглэвэл зохино.
- Улаан мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэвэл үрийн шингэнг тааламжгүй орчинтой болгодог. Иймээс хэмжээг нь багасгавал сайн. Бүрмөсөн хорих хэрэггүй. Уургаа тахиа, шувуу, загасны махаар нөхөж байвал сайн.

Үрийн шингэний хэмжээг нэмэгдүүлэх иь үр тоггоолтыг сайжруулаад зогсохгүй бэлгийн ханамжийг дээшлүүлдэг. Эрчүүд их хэмжээтэй шингэн ялгарах нь тэдний бахархал, хүч чадлын билэг тэмдэг хэмээн үзэх нь ч бий.Үрийн шингэнг нэмэгдүүлдэг хоол хүнс гэж бий. Эдгээр нь эрүүл тэжээллэг, цайраар баялаг хүнс юм. Үүнд: үхрийн мах, далайн нялцгай биет, хясаа, хонины мах, цагаан идээ, тахиа шувуун мах, хулууны үр, наранцэцгийн үр, шош, самар зэрэг орно. Хөдөлгөөний идэвх сул, тарган, тамхи татдаг эрчүүдэд үрийн шин- гэний боловсрол тааруу, эр бэлгийн эс цөөхөн байдаг. Өмнөх сэдвүүдэд, олонтаа өгүүлж байгаачлан тогтмол дасгал хийх нь бэлгийн сулрал, хөрлөөс сэргийлэхээс гадна эр бэлгийн дааврын боловсролтонд ч сайн нөлөөтэй юм. Тамхи бол үрийн шингэнд хамгийн сөргөөр нөлөөлдөг. Тамхины хорын нөлөөгөөр цусны судаснууд агшиж, бэлэг эрхтэн, тархины цусан хангамж муудаж, бэлгийн хөвчрөл, дааврын ялгарал цөм удааширна. Дээр нь нэмж хэлэхэд бариу өмд, бариу дотуур өмднөөс татгалзах нь зүйтэй. Энэ нь үрийн шингэн, эр бэлгийн эсийн тоог бууруулдаг.

Биологийн нас үр тогтоолтод нөлөөлдөг.
30-аас дээш насны гэр бүлийн хосуудад залуу хосуудтай харьцуулахад зулбалт их тохиолддог гэж судлаачид үздэг.
Хүний биологийн нас эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийхэнд онцгой нөлөөлдөг ба эр хүн 30 наснаасаа үргүйдэлд өртөж эхэлдэг. 40 насандаа үр хүүхэдтэй болохыг хүссэн эрчүүдийн хувьд эхнэрт нь зулбалт тохиолдох нь элбэг ба энэ нь тэдний бэлгийн эсийн чанар муудсантай холбоотой. Эрдэмтэд нэгэн судалгаа хийж үзсэн байна. Парисийн нэгэн эмнэлэгт үргүйдэл гэж оношлогдсон 12,000 гаруй хосыг тус тусад нь байлгаж хосуудыг сольж туршиж гэнэ. 35 түүнээс дээш насны харьцагчтай эмэгтэйчүүдэд зулбалт илүү ажиглагдсан ба харин залуухан харьцагчтай эмэгтэйчүүдийн хувьд үргүйдэл, зулбалт болох нь цөөхөн байсан гэнэ.

Ахимаг насны эрчүүдийн үр тогтоох чадамж муу байдаг нь тэдний бэлгийн эс генетикийн төвшиндөө гэмтэлтэй болсон байдагтай холбоотой. Ийм ч учраас гажигтай болсон бэлгийн эс үр тогтоосон ч гэлээ үр хөврөлийн явцад зулбалт болдог байна. Иймээс эх барих эмэгтэйчүүдийн эмч нар жирэмслэлтэнд зөвхөн эхийн насыг анхаарч үздэг байсан бол сүүлийн үед эцгийн насыг мөн онцгойлон анхаардаг болоод байна. Эрэгтэй хүн бүр 90 насандаа ч үр тогтоож хүүхэдтэй болох боломжтой гэж ярьдаг нь үнэн боловч хүний нас ахих тусам гажиг согогтой, эмгэг эсээс үр тогтох, гаж хөгжилтэй хүүхэд терөх, үр зулбах зэрэг сөрөг үр дагаврууд буй болох магадлал нэн өндөр болдог. Ялангуяа эр хүний 40-45 насанд үр тогтоох боломж эрс буурч, харин эс эмгэгших хандлага нэмэгддэг байна. Тиймээс энэ наснаас өмнө хүүхэдтэй болохоор төлөвлөх нь зүйтэй гэж зөвлөж байна. Калифорнын их сургуулийн эрдэмтэд 2005 онд 70 мянган хосыг хамруулан судалгаа хийж үзэхэд 50-с дээш насны эрчүүдийн гэр бүлд Дауны эмгэгтэй хүүхэд төрсөн тохиолдол залуу гэр бүлийг бодоход дөрөв дахин их байсан юм

http://www.playboymongolia.mn/