Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?
30 минутын өмнө

Монгол, Орос хоёр улс Эрдэнэтийн овоо ордыг түшиглэн зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогдох “Эрдэнэт” үйлдвэрийг 1978 онд байгуулж байв.
Анх 50:50 хувийн эзэмшилтэй хамтарч эхлээд 1991 оны хэлэлцээрээр Монгол 51, Орос 49 хувийг эзэмшдэг болсон. Улмаар, 2016 онд Монголын “Монголиан коппер корпорейшн” ХХК Оросын эзэмшилд байсан 49 хувийг худалдаж авсан.
Өөрөөр хэлбэл, 2016 оноос Монгол Улсын Засгийн газар 51, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг нь эзэмшдэг болсон. Гэвч, Засгийн газраас 2019 онд “…Тухайн үеийн Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах байсан давуу эрхээсээ хууль бусаар татгалзсан, “Монголиан коппер корпорейшн” ХХК уг 49 хувийг худалдаж авахдаа хууль бусаар мөнгө босгосон” гэх шалтгаанаар Оросоос худалдаж авсан 49 хувийг хураан авсан. Гэхдээ, сүүлийн үед дуулдаж байгаагаар, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсан компанийн зөв болох тал руугаа эргэж буй бололтой.
Уг нь, “Эрдэнэт”ийг төрд 100 хувь болгож авсны дараа 2019 онд 961.8 тэрбум, 2020 онд нэг их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Мөн 2021 онд цар тахлын үед 650 тэрбум төгрөгөөр Монголын бүх аж ахуйн нэгж, иргэдийн дулаан, цахилгааны үнийг төлсөн. Гэх мэтээр сүрхий сайн мэдээ цацагддаг байв.
Харин сүүлийн жилүүдэд “тийм сайн мэдээнүүд цөөрсөн. Өнгөрсөн намар л “…Нөөцөө шинэчлэн тогтоож, дахиад дор хаяж 55 жил ажиллахаар боллоо” гэсэн ганц аятайхан мэдээ цацагдаад зогссон. Харин үе үе Ерөнхий инженер зэрэг удирдах албан тушаалтнуудынх нь авлигын үйлдэл, олон зуун тэрбумын өртөг бүхий тендерийн булхай ил болон задарч, бусад мэдээлэл нь хаалттай “горим”-д шилжсэн. Гэвч, “Эрдэнэт үйлдвэр” урьдын адил саалийн үнээ хэвээр байгаа юм. Зэрэгцээд, тус үйлдвэрийн үйл ажиллагааг нь ил тод болгох, эсхүл Оросоос авчирсан компанид нь хуулийн хүрээнд буцаах зэрэг хувилбарууд яригдаж эхэллээ. Тиймээс “…Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу” гэдгийг үнэн зөв тодорхойлох нь чухал болж буй бололтой.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин







Зочин · 12 минутын өмнө
TANILTSI80955877
Зочин · 26 минутын өмнө
TSAG BIEE UNELELN ANUSDX AL SEKSYGR BOOB VNZN GOEOIR XXOOD DOLOOMOOR80955877