“Женерал Моторс”-ийн сонгодог загварын тансаг зэрэглэлийн машины нэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн хүлэг “The Beast” юм. Гадна талаасаа машин шиг харагдаж байгаа нь үнэн хэрэгтээ жинхэнэ танк  л гэсэн үг.  Бүх хэсэгтээ нэмэлт тоноглолтой: Харин дотроо бол тансаг зэрэглэлийн бүхий л хэрэгцээ байгаа. Хамгаалалтын хувьд нууц байдаг ч зарим зүйлс нь ил ажээ. Тодруулбал машины багаажинд гал унтраагч, хүчил төрөгч, Ерөнхийлөгчийн цусны бүлэг бүхий цус байнга байдаг. Харин хажуугийн хаалганд онцгой үед хэрэглэх буу, гааз болон бусад хэрэгтэй зэвсэг  байдаг ажээ.  Уг машины их бие нь ган, болд, татан гээд  олон давхаргатай бөгөөд эзнээ ямар ч дайралтаас хамгаалдаг байна. Шилний хувьд маш зузаан бөгөөд олон давхаргаас бүтсэн тул олон удаа  буудсан ч цураад л өнгөрөх бөгөөд  хэзээ ч нэвтрэхгүй гэнэ.






























 

А.Маша