http://www.zaluu.mn/p/21793.html

Хөвсгөл нутгийн дуучин залуу Д.Найдандорж Монголын нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа билээ. Эрхэм уран бүтээлч маань "Хайраар зөөлөрдөг хорвоо" анхны бие даасан тоглолтоо энэ сарын 30-ны өдөр "Монгол бөхийн өргөө"-нөө хийхээр болж өнөөдөр уг тоглолтын хэвлэлийн хурлаа хийлээ.

Түүний тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан бөгөөд тоглолтын тасалбар нилээдгүй эрэлт ихтэй байгаа гэнэ. Дуучин Д.Найдандоржийн уран бүтээлийн онцлог нь ээж аав, нутаг ус, ах дүү, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл зэрэг бүхий л сэдвийн дуунууд зонхилдог учир тус тоглолт уярал ухаарлын гэгээн бүхнийг багтаасан тоглолт болох нь ээ.

Тоглолтонд: МУГЖ Д.Энхзул, МУГЖ Ө.Уянга, Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр, Б.Болд Э.Чулуучимэг, Х.Мөнгөнцэцэг, Б.Хандмаа нар оролцож ая дуугаа өргөх юм байна. Мөн цэнгээнт бүжгийн "Хатан туул" бүжгийн хамтлаг оролцох нь ээ.

Дуу хуураар хөглөгддөг дуучин монгол түмнээ "Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолтонд хүрэлцэн ирж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

Тоглолтын тасалбарыг "Монгол бөхийн өргөө"-ний билетийн кассаар болон "Ноён зууч" 1900-1950 үнэгүй хүргэж байна. Тасалбарын үнэ 15000 төгрөгний үнэтэй байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 94998070, 89998070, 96998070, 98988070 дугаарын утаснаас авах боломжтой

www.Urlag.mn