Энхрий булбарай гарыг чинь илбэе
Энгсэг гоо хацрыг чинь үнсье
Ангир дулаахан цээжийг чинь үнэрлэе
Ариун гоолиг биеийг чинь тэврэе
Цээжийг чинь түшиж эрхэлье
Чихэнд чинь шивнэж энхрийлье... хэмээн хослон дуулж олны танил болсон дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарыг танихгүй хүн үгүй болсон.

 

Дууч хосууд өдгөө найз нөхдийнхөө уран бүтээлд туслан зөвлөгөө өгч хамтдаа дуугаа дуулсаар яваа. Удахгүй болох Д.Найдандоржийн анхны тоглолтыг ч найзууд нь дэмжин сэтгэл зүрхээрээ тусалж буй гэсэн шүү. Ингээд дуучин бүсгүйн будаггүй төрхийг анх удаагаа дэлгэж байна.