Монгол түмэндээ морины хэмээх тодотголтойгоор хүндлэгдэх болсон МУГЖ Батбаярын олон сайхан уран бүтээлээр нь бид омогшдог. Тэгвэл эрхэм уран бүтээлчийн маань хайртай охин Сонгууль аавынхаа авъяасыг үргэлжлүүлж Хөгжим бүжгийг коллежийг төгсөн урлагийн гараагаа эхлүүлжээ.

Тэрээр анхны бие даасан уран бүтээлээ монгол түмэндээ хүргэхэд бэлэн болоод байгаа бөгөөд энэхүү "Зүүдний энтэй нутаг" дууныхаа клипыг Сэлэнгэ аймгийн "Сайхны хөтөл", Өвөрхангай аймгийн "Улаанцутгалан", Архангай аймгийн "Элсэн тасархай" зэрэг эх орныхоо байгалийн үзэсгэлэн цогцолсон газруудаар бүтэн сарын хугацаанд явж уг дуугаа дүрсжүүлжээ.

Дууны аяыг П.Эрдэнэбулган, үгийг Б.Сувд бичиж амьдруулсан бол хөгжмийн найруулагыг "Анир студи" хариуцан ажиллаж клипыг "Түмэн филм" бүтээжээ. Ингээд уншигчиддаа дуучин Сонгууль шинэхэн уран бүтээл "Зүүдний энтэй нутаг" уран бүтээлийг хүргэж байна.

www.Urlag.mn